• Эхлэл
  • Утааны Ц.Пүрэвхүү Хотын дарга С.Амарсайханг шүүхэд өглөө

Утааны Ц.Пүрэвхүү Хотын дарга С.Амарсайханг шүүхэд өглөө

2020/05/08

Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү болон ургамал судлаач эрдэмтэд Хотын дарга С.Амарсайханыг захиргааны хэргийн шүүхэд өгч байна. Эдгээр байгууллага нь нэг сарын өмнө Хотын дарга Амарсайханыг 3,2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барихыг эсэргүүцэж байсан. Гэсэн ч Хотын дарга С.Амарсайхан шийдвэртээ хатуу байж усан оргилуураа барьсаар байгаа.

Иргэдийн зүгээс цар тахлын үед нэн шаардлагатай бус усан оргилуурт мөнгө зарахаа зогсоо, 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг хэзээ ямар тендер зарлаж шалгаруулснаа, мөн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг үндэслэн нийт хэдэн төгрөгийн худалдан авалтыг тендергүйгээр хийсэн гэдгээ олон нийтэд мэдээллэхийг шаарджээ. Мөн усан оргилуур барихаа зогсоож үүнд зарцуулах 3,2 тэрбум төгрөгөө гэр хороололд дэд бүтэц ногоон байгууламж барихад зарцуулахыг Утааны эсрэг ээж аавууд төрийн бус байгууллагын тэргүүн Пүрэвхүү шаардсан байна.

Ц.Пүрэвхүүгийн хувьд сүүлийн гурван жил утааг бууруулахыг шаардаж тэмцэж ирсэн. Харин Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнд 8900 орчим мод байдаг бөгөөд 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг юм байна. Тиймээс цэвэр агаар ялгаруулж байдаг модыг тайрч экологийн ач холбогдолгүй цементэн оргилуур барихыг эсэргүүцэж Хотын даргад шаардлага хүргүүлжээ.

Иргэд болон мэргэжилтнүүдийн шаардлагуудын хариуг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өгөөгүй өдийг хүрчээ. Тиймээс тэд нэгдэн захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны шүүхэд хандаж байгаа юм байна. Хэрэв шүүхийн шийдвэр иргэдийн талд гарвал Хотын дарга 3,2 тэрбум төгрөгийн усан оргилуурыг бариулах ажлыг тендергүй зохион байгуулсан эсэх, үүнтэй ижил нийт хэдэг төгрөгийн худалдан авалтыг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хийсэн талаараа иргэдэд нээлттэй мэдээллэх хуулийн үүрэг хүлээх юм.

Ц.Пүрэвхүү нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд утааг бууруулахын төлөө тэмцэж үр дүнд хүрсэн шигээ одоо гэр хорооллыг дэд бүтэцтэй болгохын төлөө тэмцэхээ мэдэгдээд байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин