• Эхлэл
  • МЗХ-ны 6-р их хурал эхэллээ

МЗХ-ны 6-р их хурал эхэллээ

2020/05/08

МЗХ-ны 6-р их хурал өнөөдөр ХААҮИС-ийн байранд болж байна. Тус холбооны 5-р их хурал 2015 онд болж байсан. Энэ удаад цар тахлын улмаас хорио цээр тогтоогдоод байгаа учраас нэг өрөөнд 10-аас илүү хүн цуглуулахгүйгээр онлайн хэлбэрээр явагдаж байгаа юм байна. Бэлтгэл ажлын хүрээнд танхимуудад дэлгэц байрлуулж, холболт хийн хуралд онлайнаар оролцох боломжийг хангаж байгаа юм байна.

Тус холбооны хурал дөрвөн жил тутамд зохион байгуулагдах ёстой, нийт 300 гишүүн оролцоно гэж зарлагдсанаас ирц 100 хувь байна гэж тооллогын комисс мэдээллээ. Их хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлт хийнэ гэж  төлөвлөөд байна. Түүнээс гадна тус холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчөө өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ. Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат 2012 оноос хойш найман жил Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Холбооны дүрэмд Ерөнхийлөгч нэг л удаа улиран сонгогдоно гэж заасан байдаг аж. Уг нь дүрмийн дагуу их хурал өнгөрсөн 2019 онд болох ёстой байсан ч хойшлуулсан. Тийм учраас шаардлага тавьсны эцэст энэ жил зохион байгуулагдаж байгаа юм байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин