• Эхлэл
  • Гал түймэрт өртсөн охины шарилыг эх оронд авч ирэх асуудлаар Ерөнхий сайд, УОК-т хандлаа

Гал түймэрт өртсөн охины шарилыг эх оронд авч ирэх асуудлаар Ерөнхий сайд, УОК-т хандлаа

2020/08/10

Өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Цагаан даваан дээр гарсан ослын үеэр гэр бүлийн 7 хүн галд өртөж, дөрөв нь нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлж байсан билээ. Хүнд гэмтсэн долоон хүнийг эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн ч 5 настай охин, 10 настай хүү, өрхийн тэргүүн болон гэргий О.Цэнгэлийн ээж нь амь насаа алдсан. Ослоос амьд үлдсэн О.Цэнгэл 3 настай охиноо аваад БНСУ-руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан. Харин 5 сартай хүүг нь Монголд гэр бүлийнхэн нь асарч байгаа юм.


Гэвч 13 настай охин Солонгос улсад ХОЁР удаа хагалгаанд орсон ч өнөөдөр /2020.08.10/ шархаа даалгүй өөд болжээ. Охины шарил эсвэл чандрыг энэ сард хийх тусгай үүргийн нислэгээр Монгол улсад авч ирэх юм. Гэвч гадаад улсад өөд болсон хүний шарил чандрыг авч ирэхэд их хэмжээний зардал, албан бичиг зөвшөөрөл шаардлагатай байдаг аж. Тиймээс ар гэрийнхэн нь Ерөнхий сайд болон УОК-ын дарга буюу Шадар сайд Я.Содбаатарт хандаад байна.


О.Цэнгэлийн дансанд өнөөдрийн байдлаар 200 орчим сая төгрөг цугласан бөгөөд энэ мөнгө нь охины хоёр удаагийн хагалгаа болон эмчилгээнд зарцуулагдсан аж. Тиймээс О.Цэнгэлд туслах хандивын аянд Солонгос дахь Монголчууд туслан өнөөдөр Солонгос улсын аль нэг банканд данс нээлгэхээр ажиллаж байна.


Дээрх аймшигтай ослын улмаас 5 настай охин, 10 настай хүү, нөхөр, ээж, 13 настай охиноо алдсан О.Цэнгэл өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа бөгөөд хоёр удаагийн хагалгаанд орох юм. Улмаар биеийн байдлаас хамаарч дахин хагалгаа хийлгэх эсэх нь тодорхой болно.

 

Хэрвээ уншигч та хандив өгөх бол
ХАНДИВЫН ДАНС: Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.
5021715838 -ХААН банк
2205040025-Голомт банк
472008534 -Худалдаа, хөгжлийн банк руу мөнгө шилжүүлээрэй.
Солонгост данс нээлгэх үед бид энэ талаар эргэж мэдээлэх болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Иргэн
    Өөрсдийн буруугаас болж шатсан гомдох юм алга
    2020 оны 10 сарын 29
Сонин хачин