• Эхлэл
  • Нийслэлд гуравхан бие даагч

Нийслэлд гуравхан бие даагч

2020/09/18

Орон нутгийн сонгуулийн тов хэдийнэ зарлагдаж, намууд нэр дэвшигчдээ зарласан хэдий ч дайны өмнөх нам жим гэдэг шиг ажин түжин, бараг сонгуулийн дүн тодорхой болсон ч юм уу гэмээр. УИХ-ын сонгуульд шороотойгоо хутгалдтал ялагдсан АН ядаж байхад хэзээ ч нийлшгүй гэмээр байсан МАХН, үүрэн дотроос нь бэлтрэг суйлаад гарсан Шинэ намтайгаа эвссэнд дэмжигчид нь ч итгэж ядаж байгаа. Тэгээд ч дотооддоо учраа олохгүй байгаа АН-ыг  УИХ-д, орон нутагт ч үнэмлэхүй олноор аархаж байгаа МАН-ын хувьд “үдийн будаа” болсон таамаглагчид олон.

Угаасаа НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь МАН. Дээр нь нийслэлд туг болж байсан буурал дарга УИХ-д өвдөг шороодон, нийслэлд нэр дэвшихгүй нь тодорхой болсон. 11 хэн гишүүний нэг АН-ын генсекээр ажилласан Ц.Баатархүү нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. Хүч сульдаад байгаа АН өмнө нь үзэшгүй дайсан байсан Шинэ нам, МАХН-тайгаа эвссэн гэхээр энэ орон нутгийн сонгуулийн хувьд, тэр тусмаа нийслэлийн сонгуулийн дүн тодорхой болсон гэмээр...

Гэхдээ ингээд харахаар ардчилсан сонгууль юм бол сонгох боломж хаана байна гэж гайхмаар? Сонгууль болгонд билэгдлийн чанартай оролцдог жижиг намуудыг түр орхиё гэхэд бие даагчдын төлөөлөл энэ удаагийн НИТХ-ийн сонгуулийг яагаад "сонирхоогүй" юм бол???

Уг нь УИХ-ын сонгуулийн тоос бужигнаж дуусаагүй шахам байхад 60 гаруй бие даагчид нэгдэн НИТХ-д өрсөлдөнө гэгдэж байсан. Гэвч энэ удаагийн НИТХ-ын сонгуульд гурван бие даагч л өрсөлдөхөөр тунаж үлджээ.

Яагаад гуравхан гэж...? Хууль тогтоох дээд байгууллага УИХ-д бие даан нэр дэвшигч "хүч" сульддаг, гэтэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагад бие даагчдын хүч, оролцоо чухал баймаар.

Эсвэл бие даагчдад УИХ л чухал НИТХ "сонин" биш байдаг юм болов уу? 

УИХ-ын сонгуульд чихэлдээд байсан бие даагчид хаачив, ингэхэд???

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Irgen
    Odoogiin songuulid MAN was busad devshigchded ugcguuye.Jargaltai hotiig beleglesen ulsuudiig odoo amrah bolsoon.
    2020 оны 09 сарын 18
Сонин хачин