• Эхлэл
  • Л.Сугарсайхан: “Фохоу” компани уламжлалт эмчилгээг орчин үеийн технологитой хослуулж чадсан

Л.Сугарсайхан: “Фохоу” компани уламжлалт эмчилгээг орчин үеийн технологитой хослуулж чадсан

2020/10/26

Олон улсын эрүүл мэндийн “Фохоу” корпорацийн зөвлөх Л.Сугарсайхантай онцлох бүтээгдэхүүний талаар ярилцлаа. 

-Уламжлалт анагаах ухаан, нано технологийн гайхамшигт хослолоор дэлхийд алдаршсан “Фохоу” компанийн бүтээгдэхүүнүүд монголчуудын талархлыг хүлээгээд олон жил болж байна?

-Тийм ээ, манай компани Гуандун мужийн Жухай хотод байрладаг. Дэргэдээ судалгаа шинжилгээний маш том хүрээлэнтэй. Энэ хүрээлэнгийн захирал Тан Ючжи доктор, профессор, академич Хятадын удирдагч асан Мао Зэ Дуны хувийн эмчээр бага залуугаас эхэлж маш олон жил ажилласан. Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен асан, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш нарын хувийн эмчээр олон жил ажилласан бөгөөд багаараа Нобелийн шагнал хүртсэн.  Энэ хүний хатуу хяналт дор хорхой өвс, линчжи мөөг, бугын цусан эвэр, хүн орхоодойн найрлагатай бэлдмэл үйлдвэрлэдэг компани л даа. Үйлдвэрлэлийнхээ дэргэд дөрвөн том баазтай. Судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл, түгээн дэлгэрүүлэлтийг цогцоор нь хийдгээрээ онцлогтой.

-Дотроос ууж хэрэглэх бэлдмэлээс гадна, технологийн аргаар хүний биеийг эрүүлжүүлэх аппаратыг нэвтрүүлсэн нь олон хүний сайшаалыг хүртсэн шүү дээ?

-Манай аппарат меридиан суваг хаана нээлттэй байна тэнд өвчингүй, хаана энэ суваг хаалттай байна тэнд өвчтэй байдаг гэсэн онолд тулгуурлан хийгдсэн.  Орчин үеийн технологид суурилан уламжлалт анагаах ухаантай хослуулан бүтээсэн шинэ аппарат юм. Үйлдвэрээс гарсан хоёр жилийн хугацаанд олон хүн энэ аппаратны үр дүнг хүртсэн. Ялангуяа захын цусан хангамж дутагдалтай, сахарын шижинтэй, хөл, гар нь даардаг,  тархины цусан хангамж муугаас нойргүйдсэн, аливаа зүйлийг амархан мартдаг, хүзүү хөших, хөөрөх  зовиурт маш сайн үр дүнтэй.

Маш их ядарсан хүн  энэ аппаратад 15 минут орчим ороход л нүд нь сэргэж, бие нь хөнгөрөх маягаар илт мэдэгдэнэ. Цусыг шингэлж, ин ян гэх хүний энергийн блансыг тэнцвэржүүлж, биед хуримтлагдсан хорт бодисыг биеэс гадагшлуулдаг. Хорт бодист зөвхөн  хоол унд, өөх тос орохгүй шүү дээ. Агаарын бохирдол, эм тарианы хор гэх мэтчилэн биед хуримтлагдсан бодисуудыг биеэс хөлс, шээс, арьсаар дамжуулж гадагшлуулах үйлчилгээтэй.  

Мэдээж цэвэрлэгээ хийгдэж байгаа учраас эрдэс,  бодис, амин дэмийг хүний биед хурдан хугацаанд эргэлдүүлж,  нөхөж өгдөг.  Уламжлалт анагаах ухааны  зүү тавих,  шарлага, бумба, массаж, бариа засал,  төөнүүр  гэх мэт долоон төрлийн эмчилгээг нэг дор цогцоор нь хийх боломжтой. Цаг хугацаа, эдийн засгийг хэмнэдгээрээ  давуу талтай юм. Айл өрх бүрт төрөл бүрийн цахилгаан бараа байдаг шүү дээ. Цахилгаан бараа тухайн тухайн үүргээ гүйцэтгэдэг бол эрүүл мэндэд,  ээлтэй цахилгаан бараа айл өрхөд байдаггүй. Тэгэхээр энэ аппаратыг гэртээ авснаар нэг ёсондоо физик эмчилгээний бага эмчтэй боллоо гэж ойлгох хэрэгтэй. Аппаратад нэг удаа ороход гараараа 10 удаа барьсантай тэнцэхүйц үйлчилгээ авахаас гадна, зургаан километр гүйсэнтэй тэнцэхүйц хэмжээнд хүний өөх тосыг задалж, хайлуулж өгдөг. Мөн хүний бие организмаас 4.1 грамм хор бохирдлыг гадагшлуулдаг учраас цаг хугацааг хэмнэдэг.

-Хэрэглэх зааварчилгаа нь хялбар уу?

-Хэрэглэхэд маш хялбар. Хэн ч хэзээ ч хэрэглэж болно. Манайхаас аппарат авсан хүмүүсийг бид сургаж, сертификат олгодог учраас гэртээ, гэр бүлээрээ хэрэглэх бүрэн боломжтой. Гэр бүлийнхээ хэрэгцээнд ашиглахаас гадна зарим хүмүүс гоо сайхны үйлчилгээ явуулдаг болсон. Мөн уламжлалын эмч,  бариач нар ажлаа хөнгөвчлөх зорилгоор авч хэрэглэж байгаа. Манай компаниас аппарат авснаар маркетингтэй холбоод  эдийн засгийн боломжинд хүрч болно. Богино хугацаанд аппаратны үнийг манай "Фохоу" компаниас буцаагаад авах боломжтой, хялбар маркетингтэй.

Зарим хүмүүс “Хятадаас очоод хямдхан худалдаад авчихъя” гэж ярьдаг л даа. Тэндээс авлаа гэхэд эвдэрчихлээ гэхэд буух эзэн, буцах хаяггүй учраас иргэд хохироод үлддэг. Харин манай компанитай холбогдож авснаар нэг жилийн баталгаат хугацаанд засуулах,  солих боломжтой. Түүнээс гадна хорхой өвс, линжчи мөөг, бугын цусан эвэр, хүн орхоодойн найрлагатай бэлдмэл бэлгэнд өгдөг учраас эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй. Аппаратыг хоёр жилийн өмнө зах зээлд гаргахдаа хоёр давхраас хайрцагтай нь шидэж  туршилж хийхэд ямар ч эвдрэл гараагүй. 10 жил ба түүнээс дээш жил хэрэглэх боломжит хугацаатай. Өөрөөр хэлбэл, 10 жилийн турш өөртөө болон гэр бүлдээ эрүүл мэндийн асар том хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн. Хэрвээ хүн өвдвөл маш их мөнгө зарцуулдаг. Тэгэхээр өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж эрүүл байх нь чухал шүү дээ.

-Хориглох заалт бий юу?

-Даралт ихэссэн үед, хорт хавдартай хүн,  жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед орж болохгүй гэсэн заалттай. Энэ болгоныг манай компаниас заадаг учраас санаа зоволтгүй.

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй хослуулсан гэж хэллээ. Уламжлалт арга барилаар эмчилгээ хийлгэхэд гам барих ёстой. Аппаратад орсны дараа гам барих шаардлагатай юу?

-Аппаратад хоол идсэнээс хойш 30 минутын дараа орно. Мөн бариулсны дараа хүйтэн юм уухгүй, хүйтэн усанд гараа дүрэхгүй, өтгөн цай, кофе уухгүй байх гэсэн анхаарах зүйлүүд бий.

-Энэ аппарат үр дүнгээ өгч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

-Нэг удаа ороход л орой нь маш сайн унтаж чаддаг нь эхний үр дүн. Бөөрний тамир алдагдсанаас болж хавагнадаг бол аппаратад орсны дараа шээсээр гадагшилж хаван буудаг. Ер нь л бие  хөнгөрөөд аятайхан юм билээ.

-Эрүүл мэндийн эм, эмийн бүтээгдэхүүн  оруулж ирдэг олон компани байна. Танай бүтээгдэхүүн юугаараа ялгаатай вэ?

-Хорхой өвсийг нано технологиор боловсруулж шингэн хэлбэрээр савлаж оруулж ирсэн цорын ганц бүтээгдэхүүн бол “Фохоу” компанийн бүтээгдэхүүн. Шингэн хэлбэрээр савлагдсан гэдэг нь эд, эсийн түвшинд маш хурдан шингэж үйлчилж байна гэсэн үг шүү дээ. Химийн ямар ч найрлагагүй, 100 хувь ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм.

Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний 70-80 хувьд нь хорхой өвс агуулдаг. Хорхой өвс нь ин, яныг  тэнцүүлж өгдөг. Энэ мэтчилэн олон давуу талтай, ялгаатай учраас өөрөө хэрэглэж явсаар өнөөдрийг хүрч байна. 10 жилийн хугацаанд хэрэглэхэд миний биед маш их өөрчлөлт гарсан. Жишээлбэл, анх уухаасаа өмнө би илүүдэл жинтэй байсан бол одоо 15 кг хаясан. Нүүрээрээ дүүрэн сэвхтэй байсан. Одоо би сэвхгүй байгаа биз дээ /инээв/. Одоо би 50 нас хүрч байгаа ч эд эс улам залуужиж,  эрч хүчтэй болж ажлын ачааллыг маш сайн даадаг болж байгаа нь манай бүтээгдэхүүний үр дүн юм болов уу гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд гоо сайхандаа маш их анхаардаг болсон. Танай компани гоо сайхны бүтээгдэхүүн нэвтрүүлсэн үү?

-Манай гоо сайхны аппарат орж ирээд сар гаруй болж байна. Аппаратны давуу тал нь нүүрний арьсны гүнд хуримтлагдсан бохирыг гадагшлуулж, үрчлээг тэнийлгэх буюу мэс засал хийхгүйгээр маш богино хугацаанд нүүрийг индүүдэж, татаж өгөх нэмэлт ишнүүртэй шинэ бүтээгдэхүүн. Үүнийг нүүр,  хүзүү, толгой зэрэг биеийн долоон хэсэгт ашиглаж болно. Толгойд массаж хийснээр үс ургалтыг түргэсгэх, цагаан үс ургалтыг зогсоох, үсний хугарал, гэмтлийн эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.  

 -“Фохоу”-гийн бүтээгдэхүүнүүд дундаас монголчуудын хамгийн их хэрэглэж, таашаадаг нь ямар бэлдмэлүүд байна вэ?

-Монголчууд элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Манай бүтээгдэхүүнүүд элэг цөсөнд маш гайхалтай үр дүн өгдөг. Элэгний хорт хавдрын өсөлт, ургалтыг сааруулж байна. В, С вирусийн идэвхижлийг бууруулж байна. “Линчжи”, “Эликсир” гэдэг энерги тэнцвэржүүлдэг хоёр бүтээгдэхүүн бий. Эдгээр бүтээгдэхүүнийг элгээ эрүүлжүүлэхийн тулд уулаа гэхэд ходоодны үйл ажиллагааг давхар сайжруулж өгнө.

Мөн бөөрний тамирыг сайжруулж, уушгийг маш гайхалтайгаар цэвэрлэдэг. Бид чинь өвөл нь утаа, зун нь тоос шороон дунд л амьдарч байна шүү дээ. Энэ хоёр бүтээгдэхүүнийг монголчууд ихээр авч хэрэглэдэг. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн үрлийг их хэрэглэдэг. Үтрээнд байгаа бүх бохирдлыг нааш татаж цэвэрлэдэг. Үтрээний бохирдлоос болж миом, кистатай болдог. Эмэгтэйчүүдийн үрэл нь мэс засал хийхгүйгээр маш олон эмэгтэйг эмчилсэн. Энэ үрлийг хэрэглээд олон гэр бүл үр хүүхэдтэй болж байна. Янз бүрийн хоол унд, агаарын бохирдлоос үүдээд эмэгтэйчүүд жирэмсэлж чадахаа байчихсан. Энэ тал дээр үрэл үнэхээр гайхамшигтай үр дүн өгч байгаа. Энэ үрлийн талаар сонсоогүй, мэддэггүй эмэгтэйчүүд манайхан дунд байдаггүй байх аа.

Эмэгтэйчүүдийн гоо сайхан чинь үтрээтэйгээ холбоотой. Үтрээний бохирдлыг цэвэрлэх тусам эмэгтэй хүний нүүр царай гоё болдог. Дөчин нас хүрээд жижиг үрчлээ үүсч, арьс нь хуурайшдаг. Үүнийг манай үрэл эмчилж, гоо сайханд нь нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн үрэл нь үүнээс гадна аура бүрхүүл, долоо хүрдний энергийг тэнцвэржүүлдэг. Эмэгтэй хүн дороосоо энергиэ цэвэрлэх, энергиэ тэнцвэржүүлэх боломжтой.

 -Элэгний өвчтэй хүмүүст танай бүтээгдэхүүнүүд хэр үр дүнтэй байна вэ?

-Элэгний в, с вирустэй хүмүүс маш ихээр авч хэрэглээд их сайн үр дүн гарч байгаа. Алат, асат нь 400 гарчихсан байсан хүний алат, асатны хэмжээ нь хэвийн болж, вирус нь ямар ч идэвхижилгүй болчихсон нь ч бий. Сүхбаатар аймагт маш олон хүн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Тэнд манай салбар бий. Тэндхийн ус бохирдолтой учир элэг, цөсний асуудалтай, хорт хавдартай хүн олон. В, С вирус нь идэвхижилгүй болж, элэг, цөсний асуудлаа шийдэж байгаа хүн Сүхбаатарт олон байгаа. Элэг, цөс асуудалтай байвал ходоодны үйл ажиллагаа алдагддаг. Манай бүтээгдэхүүнүүд таван махбодийн онол дээр суурилагдаж бүтээгдсэн.

Хүн системтэй амьтан. Таны элэг, цөс асуудалтай байвал тэрийгээ дагаад ходоод, зүрх, нойр булчирхайнд асуудал үүсдэг. Нэг эрхтэн л вирустай байвал бусад эрхтэн нь эрүүл байна гэсэн ойлголт байдаггүй. Манай нэг бүтээгдэхүүнийг аваад ганцхан л элгээ цэвэрлэж эрүүлжүүлье гэж бодоод уулаа гэхэд таван махбодь тань тэр чигээрээ, системээрээ эрүүлжинэ.

-Бөөрний өвчлөл залуужиж байгаагийн дотор эрчүүд бөөрний архаг дутагдалд орж диализийн аппаратын тусламжаар л үхэл амьдралын зааг дээр амь тэмцэж явдаг?

-Бөөрний нэлээд хүнд асуудалд орсон, бөөрний дутагдлаас болж шээс нь гарахгүй байсан хүмүүс мөн диализийн аппаратад байнга ордог хүмүүсээс манай бүтээгдэхүүнийг ууж хэрэглээд эрүүл болсон тохиолдол бий. Янз бүрийн насныхан ууж байсан. Бүтэн хоёр жил болоход дусал ч шээс гаргаагүй залуу манай цай, “Эликсир”, “Гурван эрдэнэ”-ийг уугаад 20 гр шээс гаргасан. Хорхой өвс нь нэг талаасаа эрвээхэйний авгалдай, нөгөө талаас малгайгүй дээд мөөг. Байгалиас заяасан төрмөл шинж чанар нь амьтан, ургамлын хоёрдмол шинжээр ургадаг. Тийм болохоор өөртөө асар их хэмжээний халуун чанарын ян энерги, нөгөө талаасаа их хэмжээний хүйтэн чанар буюу ин энергитэй. Ин, ян гэж хүний биед тэнцүү байх ёстой хоёр энергийг өөртөө байгалиасаа шингээсэн цорын ганц ургамал бол хорхой өвс.

Хорхой өвс нь эмийн ургамлын хаан, хүний биед байдаг 100 гаруй өвчнийг анагаадаг бөгөөд тэр дундаа уушги, бөөрний өвчнийг ул мөргүй эмчилдэг гэсэн байдаг. Тэгэхээр хорхой өвсний хандыг уусан тохиолдолд хаана л хүний энерги алдагдсан байна, тэр хэсэгт нь очиж алдагдсан энергийг нь нөхөж өгдөг. Бөөр илүү энергийн алдагдалд ордог болохоор хорхой өвс ин, ян энергийг нь тэнцвэржүүлээд алдагдсан тамирыг нь нөхөж өгдөг. Хорхой өвсний шингэн хандыг ууснаар бөөрний үрэвслийг дардаг. Та бөөрний эмчилгээ хийлгэдэг бай, диализийн аппаратанд ордог ч бай манай бүтээгдэхүүнийг давхар хэрэглэх хэрэгтэй. Бөөрний энергийн алдагдлыг нөхөөд бөөрний үндсэн тамирыг нөхөж өгдөг өвөрмөц үйлчилгээг хорхой өвсөөр хийсэн бүтээгдэхүүн гүйцэтгэдэг.  

Холбоо барих утас:95354818, 98132513, 88210268

Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу. 

Меридан сувгийг нээх гайхалтай аппарат

Л.Сугарсайхан: Хорхой өвс бол ургамлын хаан


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин