• Эхлэл
  • Р.Амаржаргал Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх сунгаанд бүртгүүллээ

Р.Амаржаргал Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх сунгаанд бүртгүүллээ

2021/04/30

2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль албан бусаар эхэлчихлээ. Нэр дэвшихтэй холбоотой улс төрийн бужигнаан одоо ид өрнөж байна. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй цөөн биш хүн байгаагаас Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өнөөдөр нэр дэвших эрхийн төлөөх намын дотоод сунгаанд оролцохоо албан ёсоор илэрхийлж, Дотоод сонгуулийн хороондоо бүртгүүллээ.

Р.Амаржаргал 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН доторх сунгаанд бас оролцож байсан удаатай. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр цар тахлаас болоод хүнд байдалд орсон эдийн засгийг сэргээх өөрийн төлөвлөгөөг гол давуу талаа болгон өрсөлдөх нь тодорхой байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин