Монголын Залуучуудын холбоо Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай нийслэлийн залуучуудын эрүүл мэнд, хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төв болон тус холбооны салбар хороодын үйл ажиллагаг холбож идэвхжүүлэх мөн Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Энэхүү санамж бичгийг МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Нийслэлийн Засаг Даргын Хүний Хөгжил Нийгмийн Хамгааллын Асуудал Хариуцсан Орлогч Дарга Ж.Сандагсүрэнтэй байгуулсан бөгөөд нийслэлийн залуучуудын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, хөгжил боловсролд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Тус ажлын хүрээнд МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн биржээр дамжуулж залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, холбон зуучлах, IZALUU төслийг дэмжих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Төв азидаа анхлан байгуулагдсан залуучуудын байгууллагын 100 жилийн ойн үйл ажиллагаануудыг дэмжиж гэх мэт олон талт үйл ажиллагаанууд дээр хамтарч ажиллахаар ажлын хэсэг ажилдаа орлоо.
Энэ италаар Нийслэлийн Засаг Даргын Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.
-Энэхүү санамж бичгийг гол ач холбогдлыг та тодорхойлж хэлнэ үү?
-Хамгийн гол нь залуучуудад тэгш боломж олгох, тэдний сурч хөгжих, өөрсдийн бизнесийг хийхэд таатай орчин бүрдүүлэх чиглэлд хотын зүгээс яаж хамтарч ажиллах вэ гэдэгт энэ удаагын санамж бичиг чиглэсэн. 100 жилийн ой болж байгаа Монголын залуучуудын байгууллага маань цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад хүнд байдалд ороод байгаа залуучуудын бизнес ажил эрхлэх боломжийг хэрхэн сайжруулах вэ гэдэг гол асуудал болоод байна.
Тэгэхээр нэн тэргүүнд хамгийн эхэнд залуучуудыг шинэ бизнесээ эхлүүлэх болон одоо хүндрэлтэй байгаа бизнесийх нь нөхцөл байдлыг дэмжих тэдний ашиг орлого нэмэгдүүлэх зах зээлд тэлэх бүх боломжууд дээр Нийслэлийн зүгээс болон төрийн зүгээс хэрэгжүүлж байгаа sturt up төсөл хөтөлбөрүүдsturt up хамтарч дэмжих чиглэлээр МЗХ тэй илүү их хамтарч ажиллая гэж байгаа юм.
Засгийн газраас гаргаж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн нэн тэргүүнд залуучуудраа чиглэж ажиллая гэж байгаа энэ дотор залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон хөтөлбөрүүд батлагдсан. Засгийн Газраас батлагдсан “Их наяд”-уудын хөтөлбөрийг та бүхэн мэдэж байгаа түүнээс гадна “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгож байгаа олон хөтөлбөрүүд энэ жил батлагдсан энэ хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ ээ гэдэг хүлээлт илүү их бидэнд байна.
Сэтгэгдэл байхгүй байна