Өнөөдөр Улаанбаатарт хотод явуулын 7, суурин 28 цэгт 52 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 7570 иргэнийг дархлаажуулна.
Зургаадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлажуулалтын I тунд 1395, II тунд 2369, нийт 3764 иргэнийг хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш мөн өдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 966.083 нь I тунд, 89.2 хувь буюу 850.921 нь II тунд хамрагдаад байна.
Үүнээс нийт 345 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаауулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна