
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариаланчдаас ирүүлсэн хүсэлт, цаг уурын мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтэд тулгуурлан боловсруулсан “Тариалан эрхлэгчдийн зээл хойшлуулах тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
Улмаар зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сар хүртэлх хугацаагаар хойшлуулахаар болсон байна.
Тогтоолд 2025 онд ургац алдсан тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдийн 2023-2025 онд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан тариалан эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаа хүртэлх сараар хойшлуулахад шаардах нийт 4.2 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан төсвөөс зохицуулахаар тусгажээ.


Сэтгэгдэл байхгүй байна