Дэлхийн эдийн засгийн чуулга байгууллагаас нэрлэсэн 10 эрсдэлд үй олноор хөнөөх зэвсгийн аюул,усны хомсдол, албадан нүүлгэн шилжүүлэх хөдөлгөөн болон эрчим хүчний үнийн шок зэрэг асуудлууд багтжээ.
Тодруулбал:
Тус байгууллагаас 2016 оны “Олон улсын Эрсдэлийн Тайлангаа” танилцууллаа. Жил бүр явуулдаг судалгааны хүрээнд 750 гаруй судлаач олон улсад тулгараад байгаа 29 асуудлыг нөлөөллийнх нь хувьд үнэлжээ. Улмаар 2016 онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах ажил амжилтгүй болох магадлалтай байгаа нь хамгийн өндөр эрсдэл авчирна гэсэн үр дүнг гаргасан байна.
Энэ нь 2006 оноос хойш анх удаа байгаль орчин, уур амьсгалтай холбоотой асуудал эрсдэлийн жагсаалтыг тэргүүлж байгаа тохиолдол болж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга байгууллагаас нэрлэсэн 10 эрсдэлийн хоёрдугаарт үй олноор хөнөөх зэвсгийн аюул багтжээ. Харин удаах байруудад усны хомсдол, албадан нүүлгэн шилжүүлэх хөдөлгөөн болон эрчим хүчний үнийн шок зэрэг асуудлуудыг тус байгууллага нэрлэсэн байна. Дэлхий нийтэд тулгарсан эрсдэлийг үнэлэхдээ шинжээчид эдийн засаг, байгаль орчин, геополитик, нийгэм, технологи гэсэн таван ангиллыг ашигладаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна