• Эхлэл
  • Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн уулзалтын мэдээг багцлан хүргэж байна

Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийн уулзалтын мэдээг багцлан хүргэж байна

2016/06/23

УИХ-ын 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Ц.Гарамжав, Н.Учрал,  Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа, Х.Нямбаатар  нар нэр дэвшиж байгаа.  Сонгинохайрханд туршлагатай улстөрч, тууштай залуу боловсон хүчин,  хүчирхэг бизнесмэн эмэгтэйчүүдийн төлөөллийг Монгол Ардын намынхан илгээж байгаа юм. Уулзалтаас харахад иргэд МАН-ын нэр дэвшигчдийг дэмжиж байгаа нь илт. Өнгөрсөн хугацаанд үлгэрийн мэт сайхан амлалтуудыг эрх баригчид өгсөн ч биелэлээ олоогүй нь нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэх шалтгаан болсон бололтой. Тиймээс Сонгинохайрханчууд МАН нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж байв. Ингээд Сонгинохайрханд  МАН-аас нэр дэвшигчдийн уулзалтыг багцлан хүргэж байна.

Ц.Гарамжав: Ахмадуудын тэтгэврийг нэмж, зөрүүг арилгана

УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Сонгинохайрхан дүүргийн  12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 хороонд Ц.Гарамжав нэр дэвшиж байгаа. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд тойргийн иргэдтэйгээ уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Иргэдийн зүгээс ахмадуудыг яагаад төр, засгийн бодлогоор харж үзэхгүй байна вэ гэдэг асуудлыг хөндөж байлаа. Өнөөдрийн  байдлаар улсын хэмжээнд нийт ахмадуудын 90 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа. Зөвхөн өнгөрсөн 2015 онд  гэхэд Монголын ахмадууд 70 гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийн хүүнд төлсөн байдаг. Цаашид энэ тоо улам өсөх хандлагатай байгаа. Түүнчлэн нийт тэтгэвэр авдаг ахмадуудын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 195-230 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үүнийг шийдвэрлэхээр МАН-аас  ахмадуудад Ач санах хуулийн төсөл боловсруулж, Төрөөс ахмадуудын талаар баримтлах бодлого гаргах ажээ. Түүнчлэн тэтгэврийн зээлийг шаталсан хэлбэрээр нэмэгдүүлж,  тэтгэврийн зөрүүг багасгах чиглэлд ажиллахаар тусгасан гэдгийг нэр дэвшигч Ц.Гарамжав хэллээ.

Сонгогчид эрч хүчтэй, эрдэм боловсролтой Н.Учралыг дэмжихээ илэрхийлэв

УИХ-ын сонгуулийн 72 тойрог Сонгинохайрхан дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хорооны иргэдтэй  нэр дэвшигч Н.Учрал уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр иргэдэд  "Намайг л сонговол бүхнийг сайхан болгоно" гэх хоосон амлалтыг өгөхгүй гэдгээ хэлж байсан юм. Тиймээс мөрийн хөтөлбөртөө багтсан иргэдэд ээлтэй заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж буй.

Сонгинохайрхан хүн ам ихтэй дүүрэг. Тиймээс ч цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муутай, зарим хороодод худагны хэрэгцээ шаардлага их байгааг нэр дэвшигчид уламжилж байв. Өнгөрсөн хугацаанд  эрх баригчид гэр хорооллыг орон сууцжуулах сайхан амлалт өгсөн ч биелэлээ олоогүй юм. Тиймээс уран цэцэн ярихаасаа илүүтэй хийдэг ажил хэрэг болгодог хүн хэрэгтэй байна хэмээн сонгогчид ярьж байсан юм.  Тиймээс эрч хүчтэй, мэдлэг, боловсролтой Н.Учралд итгэл хүлээлгэнэ гэдгээ ч зарим иргэн хэлж байв.

Д.Сумъяабазар тойргийнхоо иргэдтэй уулзлаа

УИХ-ын сонгуулийн 73 дугаар тойрог Сонгинохайрхан дүүргийн 8, 10, 11, 21, 28 дүгээр хорооны иргэдтэй нэр дэвшигч Д.Сумъяабазар уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцуулсан юм.  Уулзалтын үеэр 8, 10 дугаар хорооны иргэд  гудамж, талбайн гэрэлтүүлэг чанарын шаардлага хангахгүй байгааг хэлж байв. Хэдийгээр харанхуй гудамж гэрэлтэй боллоо хэмээн сурталчилж байгаа ч эргээд арчилгаа  байхгүйгээс эвдэрч мууддаг байна. Дахин төлөвлөлтийн асуудалд анхаарч, дуу хоолойгоо өргөж явдагт Д.Сумъяабазар гишүүнд талархал илэрхийлж байв.

Харин тус дүүргийн хамгийн  хол байрлалтай 21 дүгээр хорооны иргэдтэй уулзах үеэр иргэд “XXI зуунд амьдраад байна уу, 1921 онд амьдраад байна уу гэдгээ үнэндээ ойлгохгүй байна. Бидний зарим нь өнөөдрийг хүртэл лаа барьж амьдарч байна. Шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлттэй холбоотойгоор ундны усгүй болоход хүрээд байна. Сургууль, цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй. Нэг бол10 гаруй км-ын цаана Партизаны сангийн аж ахуй руу сургуульд зөөнө. Нөгөө эсвэл 30 гаруй км-ын зайд 32 дугаар хорооны сургууль руу зөөнө. Энэ бүхнээс авахуулаад асуудал их байна” гэлээ.

Д.Тэрбишдагвыг "Хийсэн ажил, хэлэх үгтэй хүн" гэв

УИХ-ын сонгуулийн 74 дүгээр тойрог Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны иргэдтэй Д.Тэрбишдагва уулзаж, мөрийн хөтөлбөр болоод тайлангаа танилцууллаа.  Нэр дэвшигч Д.Тэрбишдагвыг сонгогчид тойрогтоо "Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн" хэмээн цөөн үгээр тодорхойлсон юм. Уулзалтаар цалин тэтгэврийн хэмжээ бага учраас ихэнх айл өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур байгааг дуулгаж, 1072 хувьцааны тухай өөрсдийн санал бодлыг хуваалцсан юм. Тэдний хувьд, өмнө нь тус дүүргээс сонгогдсон УИХ-ын зарим гишүүнийг сураглаж, өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээнэ гэсэн амлалтууд нь “үлгэр” болж хувирсныг хэлж байлаа.  Дөрвөн жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын айлууд түүнийг усан хангамж, цахилгааны эрчим хүч, зам засвар, сургууль цэцэрлэг гэх мэт хүндхэн асуудалтай угтаж байсан бол, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Д.Тэрбишдагва энэ бүхнийг бүрэн шийдвэрлэж чадсан хэмээн үнэлжээ.

Ард түмний өмнө тулгамдсан бэрхшээл зовлонгоор шоу хийж, худал амлалтаар төрд шургалсан эрх баригчдаас хариуцлага нэхэх цаг болсныг МАН-аас нэр дэвшигч Д.Тэрбишдагва онцолж хэлсэн. Тэрбээр энэ талаараа “Сонгинохайрхан дүүргээ би дэндүү сайн мэднэ гэж хэлэх дуртай. Хүүхэд байхаасаа энэ дүүрэгт өсч хүмүүжиж, 12-р дунд сургуулийг дүүргэсэн болохоор гэр хорооллын амьдрал, зовлон бэрхшээлийг амсч мэдэрсэн хүний нэг. Сургуулиа төгсч ирээд Улаанбаатарын Мах консервын комбинатаас ажил амьдралынхаа гарааг эхлүүлж нормчин, цехийн мастераас үйлдвэрийн дарга хүртэл дэвшин ажиллаж байлаа. Мөн энэ дүүргийнхээ Нэгдүгээр хороололд гал голомтоо бадраасан гээд хэзээ ч үл мартагдах дурсамж олон бий. Анх 2004 онд Сонгинохайрхан дүүргээсээ нэр дэвшиж, төрд төлөөлөх элч нь болсноор өнөөдрийг хүртэл түмэн олныхоо төлөө зүтгэж ирлээ” хэмээсэн юм.

Б.Ундармаа мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрог Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 32 дугаар хороонд  нэр дэвшигч Б.Ундармаагийн тойрогтоо хийх уулзалтууд амжилттай болж байна. Иргэдтэйгээ уулзахад ахмадын тэтгэвэр тэтгэмж бага, тэтгэврийн зээлээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгч буйгаа нэр дэвшигч Б.Ундармаад учирласан байна. Үүнийг шийдвэрлэх арга замыг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн байгаа.

Тодруулбал, тэтгэвэрт гарахад бид таны улс орондоо хийсэн бүтээснээ үнэлүүлж, амар амгалан амьдрах орчныг илүү сайжруулна.Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ахмадуудаа тэтгэврийн зээлийн өрөнд оруулж байгаа бодлогыг өөрчилж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна. Ахмадуудын мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор‪ ахмад зөвлөх ажиллуулж ‪Ач санах хуулийг батлан хэрэгжүүлнэ. Эмнэлгийн үйлчилгээ, асаргаа, сувилгааг өргөжүүлнэ гэхмэтчилэн иргэдэд хэрэгтэй заалтууд оржээ.

Х.Нямбаатарыг тойргийн сонгогчид дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойрог Сонгинохайрхан дүүргийн  3, 4, 5, 6, 26 дугаар хорооны иргэдтэй нэр дэвшигч Х.Нямбаатар уулзаж, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод танилцууллаа. Уулзалтад оролцож байгаа иргэдийн хувьд мэдээлэл сайтай байгаа нь илт. Учир нь тэд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ахмадууд, оюутнууд, эмэгтэйчүүдэд зориулсан  заалтуудыг тодруулан асууж байв. Жишээ нь, Сонгинохайрханы 5 дугаар хорооны иргэн Б.Даваа "Удахгүй хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Өнөөх сургууль, цэцэрлэг, оюутны сургалтын төлбөрийн асуудал иргэдэд дарамт болж эхэлнэ. Үүнийг МАН хэрхэн шийдэх вэ" хэмээн асуусан юм. МАН-ын мөрийн хөтөлбөрт  оюутнууд сургалтын төлбөрөө зээлчихээд ажилд орсныхоо дараа эргүүлэн төлөх боломжийг нээж өгч байгаа юм. Түүнчлэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж,  ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Адилхан эмэгтэй хүн болхоор дэмжиж байна. Амжилт хүсье.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    СХД-ийнхэн Ургамалцэцэгийг дэмжиж байна
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    ulam ihiig buteeh heregtei shuu unah tusam bosoh bolno gedgiig haruulah ni chuhal shuu. ardchilal bdag gediig emegteichuud haruulah tsag bolson shu.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    yalh bno chi mundag shu chadna 
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Сайн хашаа төсөл хэрэгжсэнээр гэр хороолол ч сайхан болж байна даа байшин хорооллоос дутхааргүй...
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Сайн оюутан хөтөлбөр манай боловсролын салбарыг дэлхийн жишигт дөхүүлсэн бас нэг алхам болсон байна лээ
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    маш хэрэгтэй хөтөлбөр баына лээ
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Mash goe ug helsen bn.iim l mundag huchirheg emegtei de.za yahav yalj yalagdaj sursan hun de.gehdee tom yalalt tsaana chin huleej baigaag buu mart.nutgaasaa devshij ulsiin ih hurliin gishuun bolno gedegt itgej bn.Duudee Amjilt!
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    маш хэрэгтэй хөтөлбөр баына лээ
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Ардчилсан намаа ялалтанд хөтлөх, Ардчилсан улсаа хөгжүүлэх хүчтэй баг байгаарай
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Сурах сургах аргыг шинэчилж хүүхдүүд өөрсдөө хөгжих боломжийг нээж өгсөн нь манай боловсролын салбарт том шинэчлэлт болсон байна.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Энэ сонгуульд ЗААВАЛ ялалт чинийх байх естой шүү. Эмэгтэйчүүдын бүх саналыг авах хэрэгтэй.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    АН-н Ургамалцэцэг чинь цэгцтэй шулуухан ярьчихдаг бүсгүй юм байна ш дээ
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Ирээдүйгээ боловсролтой хүмүүс л цогцлоож чадна
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Uram hugaralgui ulam erch huchtei baij ene niigmiig eruuljuulehiig husen eruue.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Эмэгтэй хүн бүр өрх гэрийн асуудлыг сайн ойлгодог шигээ улс орны удирдах асуудлыг бас сайн ойлгодог гэж үг байдаг даа
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Mash goe ug helsen bn.iim l mundag huchirheg emegtei de.za yahav yalj yalagdaj sursan hun de.gehdee tom yalalt tsaana chin huleej baigaag buu mart.nutgaasaa devshij ulsiin ih hurliin gishuun bolno gedegt itgej bn.Duudee Amjilt!
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Амжилт сонгуулийн сурталчилгаанд Тань Явах юмсан
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Шантрах хэрэггүй шүү. Амжилт
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Зөв хүн шүү дэмжиж байна
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    amjilt husii mundag shuu ta 
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Хүүхдүүдэд маань авъяасаа нээх боломж олгосон танд баяраллаа
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Эмэгтэй хүн бүр өрх гэрийн асуудлыг сайн ойлгодог шигээ улс орны удирдах асуудлыг бас сайн ойлгодог гэж үг байдаг даа
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Сургалтын төлбөрөө 5 хувийн зээлээр төлж болдог болсон шүү дээ
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    СХД иргэн таны сонголт мэргэн байх болтугай.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Сургалтын төлбөрөө өөрөө төлж эцэг эхийнхээ ачаанаас бага ч болов хөнгөвчилж байгаадаа баяртай байна.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Ардчилал эхэлсэн үеэс л үзэл бодолдоо тууштай нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн тууштай шударга зарчим ч бүсгүй дээ.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Uram hugaralgui ulam erch huchtei baij ene niigmiig eruuljuulehiig husen eruue.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    demjij bn
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДАВАЛГААЛЛАА. Өнгөрсөн 4 жилд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр барилаа. Зөвхөн Улаанбаатарт шинээр баригдсан сургуулийн тоо өмнөх 4 жилээс 3 дахин нэмэгджээ. Удахгүй өглөө, өдөр, орой хичээллэдэг 3 ээлж халагдана гэж байна шүү илүү ихийг хийж бүтээгээрэй.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    taniig ikh zuil hiine gedegt itgeltei bn.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    amjilt husii mundag shuu ta 
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Амьдралд хэрэгтэй олон хөтөлбөр боловсруулж байна даа
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    боловсролын салбарын туршлагатаи хүнииг сонгох шаардлагатаи.тиимээс ургамал цэцэгииг дэмжинэ.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Songonii angiin sor bolon gyalslzaj baisan shigee toriin tushee busguichuudiin dund od bolin gyalalzana gedegt ogthon ch ergelzehgui baigaa shuu
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    маш хэрэгтэй хөтөлбөр баына лээ
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Өндөр боловсрол эзэмшсэн хүн хөгжлийг зөвхөн өөртөө хадгал­даг­гүй бололтой. Боловсрол, соёлын үрийг монгол ну­тагт тарих ёстой энэ санаа зөв шүү
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ургамалцэцэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нийгмийн асуудал хариуцсан зөвлөх болсон. Баяр хүргэе.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    330 сумийн залуучуудыг Удирдлагын академид сургаж мэплэг боловсролыг нь нэмэгдүүлсэн сайхан ажил болсон байна.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Demjij yavdagshuu amjilt husie
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Улс төрд хатаагдсан 20 жилийн туршлагаа Улс түмнийхээ төлөө зориулахад би БЭЛЭН! гэж хэлсэн байна ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байгаа шүү.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    За журмын нөхөрт амжилт ялалтыг хүсье. Ялалт байгуулаад УИХ-ын гишүүний эрхээ аваад ирээрэй.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    СХД-ийнхэн Ургамалцэцэгийг дэмжиж байна
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Оюутан бидэнд “Сайн Оюутан” хөтөлбөр маш их таалагдсан
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Amjilt hvsie ta chadnaa
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Uram hugaralgui ulam erch huchtei baij ene niigmiig eruuljuulehiig husen eruue.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Ардчилал эхэлсэн үеэс л үзэл бодолдоо тууштай нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн тууштай шударга зарчим ч бүсгүй дээ.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    нутгийн бүсгүйд амжилт хүсье , онцолход Ургамалцэцэг нь зорьсон ажил үйл хэрэгтээ тууштай шаргуу хүн , шудрага улс төрч гэдгийг нэг сургуульд хамт сурч байсных мэдэх юм . Сонголтоо зөв хийгээрэй Ургамалцэцгийг дэмжээрэй Сонгино хайрханчуудаа
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Одоо цаг оюутнуудад илүү их боломжуудыг олгож дэмжиж бна..Залуус өөрсдөө хичээх л үлдлээ..
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Амжилт=Ялалт
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Энэ Ургамалцэцэг өөрөө багш хүн болхоороо хүүхдүүдийн боловсролд их анхаарах юмаа
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    боловсролын салбарын туршлагатаи хүнииг сонгох шаардлагатаи.тиимээс ургамал цэцэгииг дэмжинэ.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Songonii angiin sor bolon gyalslzaj baisan shigee toriin tushee busguichuudiin dund od bolin gyalalzana gedegt ogthon ch ergelzehgui baigaa shuu
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Сайн хашаа төсөл хэрэгжсэнээр гэр хороолол ч сайхан болж байна даа байшин хорооллоос дутхааргүй...
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    ихийг бүтээгээрэй
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Зөвхөн боловсролын салбар гэлгүй хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн санал хүсэлтийн сонсож шийдэл гаргасан.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Одоо цаг оюутнуудад илүү их боломжуудыг олгож дэмжиж бна..Залуус өөрсдөө хичээх л үлдлээ..
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Ардчилсан нам төр нь иргэнээ дээдлэх, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх “Монгол Хүн 2020” хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго үндсэн санаа нь Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчин бүрдүүлэх юм.
    2016 оны 06 сарын 23
  • Зочин
    Ухаантай хүүхэн байна өө өөрийнхөө хйиж байгаа ажилаараа бахархаж байж амжилтанд хүрнэ шүү дээ
    2016 оны 06 сарын 23