• Эхлэл
  • Баянзүрхийн “галзуучууд”-ын тойрог

Баянзүрхийн “галзуучууд”-ын тойрог

2016/06/26

Энэ жилийн сонгуулийн нэр дэвшүүлэлт эхлэнгүүт л хаа сайгүй мэргэч, төлөгч тодорч, хэн хэн ялах магадлалтай нэр заан шүүн хэлэлцэх болсон. Тэр хэрээр энд тэндгүй маргаан мэтгэлцээн...

Ядаж байхад энэ жилийн нэр дэвшигчид “баялаг” гэж жигтэйхэн. Баянголдоо баатар гэдэг С.Эрдэнийг амлаж авсан дуучин Нара-гаас эхлээд, 20 гаруй гадаад хэл мэддэг “Их багш Арго”, эхнэрээ араг тэврүүлэн амаржуулдаг дуучин Жавхлан, хөл гараараа зурдаг зураач Өнөрчимэг, байсгээд л дуулиан дэгдээдэг дуучин Эрдэнэтунгалаг гээд баргийн "театр" атаархам сонирхолтой хүмүүс зөндөө.  Цаашилбал баахан бөхчүүд тамирчид гээд энэ жилийн нэр дэвшигчдийн "чимэг" зөндөө.

Ямар сайндаа л “Арвин, Анужин, Арго, Өнөрчимэг дөрвөөс чинь би алийг нь сонгох вэ” гэж гасласан пост сошиалд хамгийн их лайк авсан байх вэ дээ? Үнэхээр ч Баянзүрх дүүрэгт Монголд ховорхон сенсацийн эзэд нэр дэвшиж байгаа.

Баянзүрх дүүргийн 53-р тойрог гэхэд дөрвөн бие даан нэр дэвшигчтэй. Машин угаагч, санхүүгийн бяцхан бизнес эрхлэгч гээд ялахаасаа илүүтэй санал хуваах зорилготой гэмээр "бичкэээн" нэр дэвшигчдээс гадна олонд танигдсан нь гэвэл хөл, гараараа зэрэг зурдаг Өнөрчимэг бас энэ дунд цохиж яваа. Өнгөрсөн жил тэрээр улстөрийн тэмцлийн зам сонгоно хэмээж, Ерөнхийлөгчтэй уулзуулахгүй бол хөхөө тайрч эсэргүүцэл илэрхийлнэ гэж мэдэгдэж байв. Дээр өгүүлсэн машин угаалгын газар ажиллуулдаг залууг, тойргийнх нь "машин угаагч" гээд нэрлэчихсэн, сонгогдвол бүх машиныг чинь угааж өгнө гэсэн гэж цаашлуулж байгаа гэсэн. Санхүүгийн бизнес эрхэлдэг аалуу харин "Яах гэж энэ тойрогт өрсөлдөв өө" гэж толгойгоо шааж, уйлан алдаж яваа сурагтай гэсэн 

Харин дөрөв дэх бие даагч нь ураныг эсэргүүцэгч Жана Ганбаатар гэх “нөхөр”. Улаанбадрахад оччихсон уран эсэргүүцэж ч явах шиг, Ноён уулын төлөө гээд Сэлэнгийн Ноён уулд өнжиж хонож ч явах шиг. Сүүлийн хэдэн жил докторант хэмээн анкет дээрэ бичиж байгаа ч жагсаал тэмцэл гэсээр доктороо хамгаалж чадаагүй л байгаа "нөхөр" бололтой юм билээ.

Энэ дөрвөн “галзуу” бие даагчтай, "сонин" тойрогт жижиг гэгддэг намууд бас бөөнөөрөө багшраастай.  Бас экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэмээх ганц "толгой"-той МАХН-аас нэгэн цэргийн хурандаа, Иргэний хөдөлгөөний намаас Р.Энхтуяа хэмээх гадаад нөхөртэй бүсгүй нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн жил л Японд амьдардаг хэмээн “Танайд хоньё” нэвтрүүлгээр гарч байсан тэр хэзээ Монголдоо ирсэн нь тодорхойгүй.

Жижиг гэгдэх намуудын төлөөлөлд бас ТТЭН эвслээс нэр дэвшиж байгаа Шагдарсүрэн эмч нэмэгдэнэ. Гурван төрд нүүртэй гэдэг шиг хоёр хүүгээ бас өөр намын нэр дээр НИТХ-д нэр дэвшүүлчихсэн гэж байгаа.

Бас нэг жижиг намын том "од" энд нэр дэвшсэн нт мар ч тодотголгүйгээр “Арго” гээд хэлчихэд хүн болгон шахуу таних Арго багш. Түүний тухай

-Хамгийн богинохон онигоо- “Арго”

-Хоёр үгтэй онигоо-Арго багш

-Гурван үгтэй онигоо-Арго багшийн ном гэсэн онигоо аль дээрээс тархсан. Ингээд тоолбол бие даагч болон жижиг намуудын "бөөгнөрлийн тойрог".

Хоёр том намын гэгдэх нэр дэвшигч нь ч бас “хэцүү”. Иргэний хөдөлгөөн гэж ярьсаар Төрийн ордонд “бүгчихсэн”, төдийлөн сайн нэргүй Ж.Батзандан АН-аас, Төмөрчулуун гэж НИТХ-д найман жил "суусан" мөртлөө тойрогтоо төдийлөн танигдаагүй нэг “нөхөр” МАН-аас нэр дэвшсэн. Хоёр "том" намын нэр дэвшигч тойрогтоо төдийлөн үзэгдэхгүй томроостой. Угаасаа тэмцэлдэгч, мэтгэлцэгч Жана Ганбаатар хоёр "том" намын нэр дэвшигчийг мэтгэлцээнд урьж араас нь "элдэж" хөөгөөд баригдахгүй, нөгөө хоёр нь зуларч зугатаагаад олдохгүй, сонгуулийн сурталчилгааны өдрүүд дуусч байх шиг байна. Жинхэнэ “галзуучууд”-ын тойрог гэж Баянзүрхийг хэлэх байх.  

Сонгогчид нь эдүгээ хэнийг нь сонгохоо мэдэхээ байчихсан "Баянзүрхчүүд бид та нарт ямар гай тарьсан юм бэ, юунд биднийг ингэж зовооном" гэсэн хошин  ч гэмээр үнэн ч гэмээр үг бас гарсан байна.

Ийнхүү Баянзүрх “галзуу” тойрог гэж нэрлэгдээд байна. Ямархан гал манарсан өрсөлдөөн болох бол доо? 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Эх орноо зарчихдаг.Сайханбилэг гэдэг галзуу бас байна.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Чулуунбат гэж нэр дэвшигч л бна даа.
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    h
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Арвин гэж барилгын компанитай байсан одоо ч байгаа л байлгүй. тэр компаниараа бариулна гээд гээд ганц балласан хүн.Тэр байрыг хүлээж чадахгүй олон ахмад барилгачид өөд болсон доо Энэ хүн, хүний хувь заяа амьдралаар тоголдсон болохоор өөдтэй явна гэж үү Гишүүн болчихвол энэ тухайд баримтаар дэлгэнэ .
    2016 оны 06 сарын 27
  • Зочин
    Арвин авгай чинь олон жилийн өмнө ахмад барилгачдад барих барилгын мөнгийг аривжуулна гэж авч хятад руу гараад алга болгочихсон амьтан шүү дээ гэрч нар нь одоо
    ч амьд байгаа шүү ичихгүй бас дэвших гээд одоо юу ”аривжуулах” гэж байгаа бол доо
    2016 оны 06 сарын 27