• Эхлэл
  • Топ модель Х.Бадамгэрэл хэвлэлийн хурал хийлээ

Топ модель Х.Бадамгэрэл хэвлэлийн хурал хийлээ

2016/12/16

Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй мисс А.Баярцэцэгээ дэмжиж, саналаа хэрхэн өгөх талаар өнөөдөр /2016.12.16/ топ модель Х.Бадамгэрэл болон Л.Энэрэл нар мэдээлэл хийлээ. 

Гоо сайхны олимп хэмээгддэг тус тэмцээн нь “Мисс авьяас”, “Спортлог мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Мультимедиа буюу масс хандалт”, “Топ модель” хэмээн үндсэн таван шалгуураар тэргүүн титмийн эзнийг тодруулдаг уламжлалтай. 

Топ модель Х.Бадамгэрэл "Манай улсын миссийн хувьд “Мисс авьяас”-д Монгол бүжгийг калиграф буюу уран бичиглэл, илбэ шидтэй хослуулан чадварлаг үзүүлснээрээ бусдаас онцлог байж, шилдэг 10 миссийн нэг болсон юм. Тус шалгуурын шилдгийг олон нийтийн санал асуулгаар тодруулах учраас Mobstar аппликэйшнээр дамжуулан саналаа өгөх нь чухал. Монголчууд маань mobstar аппликэйшнээр Монголын миссдээ саналаа идэвхтэй өгснөөр Мисс авьяас шалгуурт шилдгээр шалгарч, Дэлхийн миссийн шилдэг 20 оролцогчийн нэг болох юм. А.Баярцэцэг маань үзүүлбэрээ маш сайн үзүүлж, өөрөөс шалтгаалах бүхнийг хийн шилдэг 10-д шалгарсан. Одоо энэ шалгуурын шилдэг болох эсэх нь биднээс шалтгаалах тул Монголчууд маань идэвхтэй саналаа өгөөрэй” хэмээн уриалсан юм.

А.Баярцэцэг “Мисс авьяас”-д санал авсан тоогоороо шилдгийн төлөө Филиппиний мисстэй саналын тоо тун ойрхон өрсөлдөж байгаа юм. Энэхүү шалгуурын санал авах хугацаа Бямба гарагийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх аж. Тиймээс амжиж саналаа өгөх нь чухал гэдгийг онцлон хэллээ.  

Mobstar аппликэйшнээр хэрхэн санал өгөх талаар Л.Энэрэл “Mobstar дээр санал өгч байгаа нь таван үндсэн шалгуурын хоёрт нь саналаа өгч буй хэрэг. Нэг нь мисс авьяас бөгөөд Mobstar дээр байгаа Дэлхийн миссийн албан ёсны аккаунтад шейр хийсэн арван видеоноос өөрийн миссийн үзүүлбэрт саналаа өгөх ёстой.

Ингэж видеонд санал өгснөөр Мисс Авьяасын шилдгийг шалгаруулна. Нөгөөх нь Bayartsetseg Altangerel  хэмээх өөрийнх нь аккаунт дээр буй зураг, видеонуудад лайк дарж, коммент бичсэнээр Мультимедиа буюу Масс хандалт хэмээх үзүүлэлтэд нөлөөлөх юм. Ийнхүү хоёр тусдаа ойлголт учраас аль аль дээр саналаа өгснөөр Монголын мисст тэргүүн титмийн эзэн болоход маш дөхөм болж байна гэсэн үг” гэв.

Мөн нэг хүн нэг удаа зураг, видео бүрт лайк дарах эрхтэй юм байна. Түүнчлэн санал өгсний дараагаар лайк буюу эрхий хуруу хэлбэрт дүрс нь ногоон өнгөтэй болсон байх учиртай. Хэрэв өнгө ногоон болоогүй байвал таны санал тооцогдоогүй гэсэн үг тул ногоон болтол нь саналаа өгөх ёстой ажээ.

Ингээд Монголчуудыг өөрийн улс орны төлөөлөл болсон ухаалаг мисс бүсгүйдээ саналаа өгөхийг уриаллаа. 

Монгол Улсын мисс бүх талаараа өв тэгш хэмээн магтаж байгаа хүмүүсийн тоо олширсоор байгаа нь бахархууштай хэрэг билээ. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин