Боомтууд амарна

2016/12/17

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус тус ажиллахгүй.

Дээрх өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн  4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.

Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Бусад өдрүүдэд 2016 онд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу  ажиллана.

 

Эх сурвалж: ГХЯ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин