• Эхлэл
  • Хүйтний эрч -50 хэм хүрнэ

Хүйтний эрч -50 хэм хүрнэ

2016/12/19

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-(-)50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Хэт хүйтрэл Монгол орны хойд бүсэд илүүтэй тохионо. 

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн байдалтай байна.

Зарим суманд мал бэлчээрлэх, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр улсын хэмжээнд 60.8 сая толгой мал өвөлжих бол отрын бүс нутагт 16.7 сая толгой мал өвөлжинө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин