• Эхлэл
  • Г.Дэнзэнгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Г.Дэнзэнгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2016/12/19

Нэг хэсэг шуугиан дэгдээж байсан Г.Дэнзэнгийн гэх хэрэг шүүхэд шилжжээ.

Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс-Тавантолгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ ”Говь повер” компанийн дансанд 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээрээ онцгой анхаарал татаж байсан.

Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас /2016.12.16/ Г.Дэнзэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүх рүү шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Дэнзэн нарын хүмүүсийн хэргийг шүүхээр болсон байна.

Одоогоор Г.Дэнзэнгийн хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэн гэдэг шүүгч дээр хуваарилагдсан, шүүх хурал нь хэзээ болох нь тодорхойгүй байна.

Түүнийг гэмт буруутайг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд тогтоож, ийнхүү хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн байна.

Ийнхүү Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан өдөр түүний хүргэн Г.Дэнзэнгийн хэргийн мэдээлэл дахин хүчтэй  дэгдэж эхэлсэн нь анхаарал татаж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин