• Эхлэл
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан шаттай болов

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан шаттай болов

2016/12/20

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр Эрхэм чанар протезийн үйлдвэрт ажиллаж тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус үйлдвэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шатыг хүлээлгэн өгөв.

Тус үйлдвэр нь протез, ортибетийн чиглэлээр тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үйлчлүүлэгчдийн 80-90 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг учраас цахилгаан шат зайлшгүй шаардлагатай байсан юм.

Цахилгаан шатыг хүлээлгэн өгөх үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлж байдаг учраас тус үйлдвэрт шаардлагатай цахилгаан шатны санхүүгийн асуудлыг хотын зүгээс шийдэж өгсөн. Тусгай цахилгаан шатыг өнөөдөр хүлээлгэн өгөөд байна. Цаашид илүү олон хүнд үйлчилгээгээ хүргэхэд илүү хялбар байх болно гадагт найдаж байна” хэмээлээ.


Эрхэм чанар протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг “Манай үйлдвэр байгуулагдаад 10 жил болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй ихэвчлэн тэргэнцэртэй иргэд үйлчлүүлдэг учир цахилгаан шатны зайлшгүй хэрэгцээтэй байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар манай үйлдвэрт энэхүү цахилгаан шатыг шийдэж өглөө.

Цаашид дээд, доод давхарруу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань саадгүй зорчих бүрэн боломжтой боллоо” гэсэн юм. Мөн тэрбээр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлж ирэх жилээс таяг болон тэргэнцэрийн үйлдвэрийг монголд оруулж ирэхээр болоод байгаагаа онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин