• Эхлэл
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 736 зөрчил илэрчээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 736 зөрчил илэрчээ

2016/12/20

2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчил илэрчээ.

Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж, байгууллага ажлаа дүгнэж, хамт олноороо баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

Иймд Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин