• Эхлэл
  • Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж газрыг чөлөөлөв

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж газрыг чөлөөлөв

2016/12/20

Газрын албанаас зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тухайлбал, "Тэнгис" кинотеатр, 25-р эмийн сан болон Зайсан орчимд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэсэн байна.

Нийслэл хотын хэмжээнд нийт 1,132 ТҮЦ байгаагийн 757 нь зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

"Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ"-гээр өмнө нь 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас өгч, эхний ээлжид зөвшөөрөлгүй 23 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлж байжээ.

Иргэд,

- Автобусны буудал дээр хажуугаар нь гарах зайгүй болтол шахаж дараалласан ТҮЦ байдаг. Тэгээд зогсохгүй ямар ч хяналгүй мэт хужаа болсон болоогүй чихэр хүүхдүүдэд худалдаалж байгаа нь тэдний эрүүл мэндэд зана хийлж буй хэрэг. Тиймээс үүнд хяналт тавьж худалдаалж байгаа зүйлсийн эрүүл ахуйн шаардалгыг хангах нь чухал. ТҮЦ-ний тоог цөөрүүлэх нь тийм ч буруу зүйл биш гэж бодож байна. 

- Зарим айл өрх ТҮЦ ажиллуулж амиа зогоож байна. Гэхдээ тэглээ гээд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж болохгүй. Гол асуудал нь ТҮЦ-ны бараа бүтээгдэхүүн хэд нугарсан үнэтэй. Мөн хүүхдүүд тэндээс их чихэр авч иддэг. Авч байгаа чихэр нь эрүүл мэндэд тийм таатай биш санагддаг. Яагаад хамгийн сайныг нь оруулж ирж худалдаалж болдоггүй юм. 

- Сүүлийн үед шинэ ТҮЦих бий болсон харагддаг. Хаа сайгүй л дараалалсан ТҮЦ байх юм. Энэ нь харагдах байлаасаа ч тэр сайхан биш учир цөөхөн болговол сайн хэрэг. Мөн худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнд нь хяналт тавих хэрэгтэй. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин