• Эхлэл
  • Эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгоно

2016/12/20

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу, суулгалт зэрэг халдварт бус өвчний дэгдэлт эрс нэмэгдэж буй.

Ханиад хатгаа болж байгаа нь эцэг эхчүүдийг сандаргаж байна.

Мөн эмнэлэгүүдийн ачаалал эрс ихэсч хэвтэх оргүй болсоны лумаас эмнэлэгийн коридорт хүүхдүүд хэвтэж байгааг харахад эмзэглэмээр байгааг иргэд ярьж байна.

Засгийн газраас энэ байдлыг харгалзан үзэж, эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгож, хүүхдээ асрах боломж бүрдүүлэхээр болжээ.

Энэ долоо хоногт холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, дээрх боломжийг бий болгох аж.

Ингэснээр бага насны хүүхдүүдийн дунд халдварт бус өвчний дэгдэлт буурч, эмнэлгүүдийн ачаалал буурах магадлалтай хэмээн үзэж буй ажээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин