• Эхлэл
  • С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал цагаасаа хоцорч эхэллээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал цагаасаа хоцорч эхэллээ

2016/12/21

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид өнөөдөр /2016.12.21/ 10:00 цагаас эхлэхээр товлогдсон ч цагаасаа хоцорч эхэллээ. 

Өмнө нь арванхоёрдугаар сарын 14-нд уг хурлыг товлосон өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй дахин нарийвчлан танилцах, мөн зарим гэрчийг шүүх хуралд оролцуулах шаардлагатай гэсэн хүсэлт тавьсан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлуулсан. мөн өмнөх хурлыг хаалттай хийхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрсэн. Энэ дагуу өнөөдрийн шүүх хурал ч хаалттай горимд шилжлээ. Хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох юм. Мөн өнөөдрийн шүүх хуралд хоёр шинжээч, нэг гэрч ирсэн байна.

Мөн өмнө нь шүүх хуралд шүүгдэгчдийн ар гэрийнхнийг оролцуулаагүй гэсэн гомдол гарч байсан. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгчдийн ар гэрээс нэг, нэг хүнийг оролцуулахаар болсон бөгөөд одоогийн байдлаар Б.Содномдаржаагийн ээж шүүх хуралд оролцохоор ирээд байна. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын ар гэрээс мөн хүн оролцохоор болжээ.

Шүүгдэгчдийн өмгөөлөгчид зарим гэрчийг шүүх хуралд оролцуулах шаардлага тавьсан тухайд хэргийн цорын ганц гэрч Б.Булган, мөн хэргийн газар малгайгаа мартаж явсан гэгдэж, өмнө нь шалгагдаж байсан хотын дарга асан Э.Бат-Үүл нар оролцох болов уу гэсэн таамаг гараад байгаа юм.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин