• Эхлэл
  • Оны шилдэг хүүхдүүдийг тодруулна

Оны шилдэг хүүхдүүдийг тодруулна

2016/12/21

Улирч буй онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдах гэж байна.           
Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэх 5 номинациар шалгаруулна.

Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 2000 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 45 хүүхэд Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшээд байна. Үүнээс шилдэгийн шилдэг 5 хүүхэд тун удахгүй тодрох аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин