• Эхлэл
  • АСЕМ-ын жолооч нар ажлын хөлсөө шаардав

АСЕМ-ын жолооч нар ажлын хөлсөө шаардав

2016/12/21

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчилсэн жолооч нар цалингаа авахыг шаардан өнөөдөр /2016.12.21/ мэдээлэл хийлээ. 

Долоодугаар сарын 15-16-ны хооронд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтад ажиллах жолооч нартай Авто Тээврийн Үндэсний газраас гэрээ байгуулан ажиллуулжээ.

Жолооч Б.Очирпүрэвийн хэлснээр тэд 2016 оны зургаадугаар сарын 2-ноос долоодугаар сарын 25-ны хүртэл ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээнд дурдсанаар өдрийн 30 мянган төгрөгийн хөлсөөр 53 хоногийн турш ажиллаж 1.5 орчим сая гаруй төгрөгийн цалин авах ёстой байжээ.

Гэтэл тэдний ажилласан хоногийн тоог 35 болгож 1,050,000 төгрөгийн үндсэн цалингаас татвар, даатгалын шимтгэл хасаж 875,000 төгрөгийн цалин өгөх шийдвэрийг АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж байсан Д.Батбаатар нар гаргасан байна.

Одоо үүнийхээ 500 мянгыг нь төлчихөөд байгаа бөгөөд 375,000 төгрөгийг өгөх дутуу. Гэхдээ жолооч нар ажилласан хоногийн тоог нь багасгаж, цалинг нь дутуу бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдлээ.

Жолооч Б.Очирпүрэв “Тухайн үед Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байсан хүмүүс одоо бүгд солигдсон. Бидний асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байна лээ. Сангийн яамнаас санхүүжилт нь орчихсон байх ёстой. Нийт 50 жолоочийн асуудал байна. Үүнээс 20 гаруй нь хувиараа ажилласан. Хувиараа ажилласан хүмүүс цалингаа авах гээд өөрсдөө хөөцөлдөж байгаа.

Одоо бид 375,000 төгрөг авахгүй. Цалингаа бүтнээр нь авмаар байна. Энэ асуудлаар бид Ерөнхийлөгчтэй уулзах хүртэл явна. Болохгүй бол дүүргийн шүүхэд хандахаар төлөвлөж байгаа. Бид тухайн үед өөрсдийгөө маш сайн ажилласан гэж дүгнэдэг. Тухайлбал би Индонез улсын зочдыг ирэхээс нь буцтал үйлчилсэн. Явахдаа тэд тэврээд, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан” гэв. 

Ч.Болор


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин