• Эхлэл
  • Өнөөдөр-хамгийн урт шөнө, богино өдөр

Өнөөдөр-хамгийн урт шөнө, богино өдөр

2016/12/22

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ныг жилийн хамгийн урт шөнөтэй, хамгийн богино өдөр гэдэг. Энэ өдрөөс эхлэн өдрийн хугацаа нэг, нэг минутаар наашилдаг. Харин монголчуудын билгийн тоололд есөн ес эхлэх буюу өвлийн хахир хүйтэн эхлэх өдөр гэж үздэг. Хахир өдрөөс эхлэн есөн хоногоор тоолж, 81-н хоногийн дараа хаврын улиралтай золгодог гэж үздэг билээ. Монголчууд өвлийн туйлын өдрөөс эхлэж,  есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог. Үүнд,

Нэгэн ес-нэрмэл архи хөлдөнө

Хоёр ес-хорз архи хөлдөнө

Гурван ес-гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн ес-дөнөн үхрийн эвэр хөлдөнө

Тав ес-тавьсан будаа хөлдөхгүй

Зургаан ес-зурайсан зам гарна

Долоон ес-дов толгой борлоно

Найман ес-нял шал болно

Есөн ес-ерийн дулаан болно гэдэг билээ. 

Ийн монголчуудын хувьд идэр гурван ес эхэлж байна. Ус цаг уурын байгууллагаас сарын сүүл өдрүүдэд огцом хүйтэрнэ гэсэн мэдээллийг мөн дамжуулж байгаа билээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин