• Эхлэл
  • ЭМД-аа төлөөгүй иргэдэд торгууль ногдуулна

ЭМД-аа төлөөгүй иргэдэд торгууль ногдуулна

2016/12/22

2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ онд ЭМД-аа төлөөгүй иргэд дараа онд шилжүүлэн төлбөл үндсэн шимтгэлээс гаднатөлөх ёстой шимтгэлээ хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль буюу 138.240 төгрөг төлнө.

Иймд иргэд энэ онд төлөх ёстой 46.080 төгрөгийн он гарахаас өмнө төлөхгүй бол он гарсны дараа 138.240 төгрөг төлнө гэсэн үг юм.

Тодруулбал, ЭМД-ын тухай шинэчилсэн хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажил хөдөлмөр эрхлээгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд ЭМД-ын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар /192000*2хувь/ жилд 46080 төгрөг, оюутан болон мэргэжлийн сургуульд суралцагч жилд 23040 төгрөгөөр тооцон төлүүлж байхаар болсон билээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин