• Эхлэл
  • Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

2021/04/06

Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 20 мянган төгрөгийг 100,000 төгрөг болгон энэ оны зургаадугаар сар хүртэл өгч буй.

Энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өчигдрөөс цахимд бүртгүүлсэн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хугацааг сарын 20-н байсныг наашлуулсан" хэмээн мэдээлж байсан билээ. 

Сар бүр мөнгөн тэтгэмжийг 1.2 сая хүүхдэд олгох бөгөөд нийт 120 тэрбум төгрөг зарцуулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин