• Эхлэл
  • Их Британи болон Швейцарийн төвбанк бодлогын хүүгээ өсгөв

Их Британи болон Швейцарийн төвбанк бодлогын хүүгээ өсгөв

2022/06/20

 

 

Их Британийн төвбанк инфляцын өсөлтийг дарахын тулд үндсэн бодлогын хүүгээ дөрөвний нэг хувиар өсгөж, 1.25 хувьд хүргэлээ. Швейцарын төвбанк өнгөрсөн пүрэв гаригт бодлогын хүүгээ хасах 0,75 хувиас 0,5 нэгж хувиар өсгөж, хасах 0,25 хувь болгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Энэ нь 2007 оноос хойш Швейцарын төвбанк бодлогын хүүгээ өсгөж байгаа анхны тохиолдол юм.

Их Британийн төвбанк тав дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөж байгаа нь энэ юм. Оросууд Украин руу довтолж байгаа энэ үед эрчим хүчний үнэ огцом өссөн. Мөн дөрөвдүгээр сард Их Британид инфляц есөн хувьд хүрсэн нь сүүлийн 40 орчим жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт аж.

Валютын зах зээл дээр хөрөнгө оруулагчид Швейцарын төвбанкны гэнэтийн бодлого нь Европын эдийн засгийг сааруулж магадгүй гэсэн болгоомжлолоор иен худалдан авч, еврог зарж эхэлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин