• Эхлэл
  • "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд 35 оюутанд тэтгэлэг олгов

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд 35 оюутанд тэтгэлэг олгов

2023/04/19

ОРОН НУТГААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Өмнөговь аймаг 21  аймаг дундаа Монгол улсын эдийн засгийн гол бүс  нутаг. Улс орны хөгжил эдийн засгийн болоод нийгэм үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүч уул уурхай зам тээврийн салбарууд тус аймагт төвлөрдөг. Энэ бүх салбаруудыг нэг дор базаж тэнцвэртэйгээр хөгжүүлэх ажлын ачааг үүрч яваа хүн бол яах аргагүй Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж.

Томилогдсон цагаасаа орон нутгийнхаа бүх салбарыг тэнцвэртэйгээр хөгжүүлж, тэр дундаа Даланзадгад хотдоо барьсан хамгийн том бүтээн байгуулалт болох “Байгалийн түүхийн музей”, “Хөгжимт жүжгийн театр” орон нутгийн иргэдийн  талархалыг хүлээгээд зогсохгүй, 2022 оны улсын шилдэг барилгаар шалгарчээ. Загвар, дизайнаараа дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалт болж чадсаныг мэргэжилтэнүүд үнэлсэн байдаг.  

Мөн “Шинэ мянган айл”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрүүдийг амжилттай  хэрэгжүүлж иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан олон олон  ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Өмнөговьчуудынхаа амьдралын чанарыг сайжруулж,  ажилтай орлоготой чинээлэг иргэдтэй аймаг болгох  гол зорилготой ажилладаг. Иргэд нь ч Засаг даргадаа сэтгэл хангалуун байдаг юм билээ. Тэр ч утгаараа саяхан тэрээр салбар бүрийн шилгүүдийг тодруулдаг “People awards шалгаруулалтаас Онцлох Засаг даргаар нэрлэгдсэн.

Мөн ӨМНӨГОВЬ АЙМАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫНХАА ЦАЛИНГ 100 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭмэгдүүлж, орон нутагт ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдад “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 400 мянган төгрөг хүртэлх дэмжлэг олгодог.

Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэхэд ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд уул уурхай, мэдээлэл технологи, эрчим хүчний инженер мэргэжлээр 3.0 дээш голч оноотой суралцаж байгаа оюутнуудад аймгийн Засаг дарга Р.Сэддорж тэтгэлгийн батламжийг гардуулж өгсөн байна. “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 35 оюутан хамрагдаж байгаа юм байна. Нутгийн хөгжил мэдлэг, боловсролтой залуу үе гол тулах хүч нь болох нь тодорхой. Ингээд оюутнуудад нь амжилт хүсье. Нутгийн хишиг өгөөжтэй байг ээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин