• Эхлэл
  • Балетын үндэсний сургуулийн "ХАВРЫН БАЯР" тасалбар худалдаанд гарлаа

Балетын үндэсний сургуулийн "ХАВРЫН БАЯР" тасалбар худалдаанд гарлаа

2023/05/15

Монголын балетын үндэсний сургуулийн хүсэн хүлээдэг "ХАВРЫН БАЯР" сурагчдын тайлан тоглолт тавдугаар сарын 21-ний 13:00 цагаас Соёлын төв өргөөн болох гэж байна. 

Өнөөдрөөс тасалбар худалдаанд гарлаа. 
 


“Хорон санаат Карабоссын аймшигт хараалаас үзэсгэлэнт Аврора гүнжийг аврахын тулд Нил ягаан цэцгийн дагина хааны ордныг гүн нойронд автуулна…"

Эндээс үзэгч та ямар бүтээлээр Балетын үндэсний сургуулийн сурагчид ямар бүтээлээр бэлэг барих гэж байгааг анзаарсан байх. Тийм ээ, "Нойрссон гүнж" энэ өдөр тайзнаа амилна.
 

  • П.И. Чайковский "НОЙРССОН ГҮНЖ" пролог
  • П.И. Чайковский "НОЙРССОН ГҮНЖ" - 1-р үзэгдэл
  • Хүүхдийн болон Сонгодог хөтөлбөрийн тайлан концерт
  • "Шинэ балет" компанийн "The power of the root"


Тоглолтод Монголын балетын үндэсний сургуулийн "Хүүхдийн хөтөлбөр"-ийн 2 болон түүнээс дээш насны сурагчид, "Сонгодог балет" болон "Насанд хүрэгчдийн хөтөлбөр"-ийн сурагчид, урилгаар УДБЭТ-ын залуу болон ахмад балетын жүжигчид оролцон тоглоно.

Ерөнхий дэмжигч байгууллага: Apu Dairy Монгол сүүний үйлдвэр, "Сайн" брэнд
 

  • Тасалбар захиалах утас: 99305092
  • school@mongolianballet.com
  • Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно, Нарлаг төвийн 5 давхарт


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин