• Эхлэл
  • АТГ Боловсролын зээлийн сангийн асуудлыг шалгаж байна

АТГ Боловсролын зээлийн сангийн асуудлыг шалгаж байна

2023/05/22

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.05.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох:

-Авлигатай тэмцэх газар бол Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Бид өнөөдөр 800 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Манайх 50 орчим мөрдөгчтэй. Ажлын ачаалал маш их байна. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн. Өмнө нь 1992 оноос хойш яагаад шалгаагүй юм бэ гэж асууж байна. Нөхцөл байдал, хуулийн зохицуулалт нь гомдол мэдээлэл ирсэн цагт мөрдөн шалгадаг. Бид мөрдөлтийг бүрэн шуурхай хийх үүрэгтэй. Энэ дагуу ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.

Харин цагдаагийн байгууллагаас 2023 оны тавдугаар сарын 19-нд Тэргүүн дэд даргын тушаал гарч, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарчээ.

Цахим орчинд гарч байгаа Боловсролын зээлийн сантай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд үнэхээр байна уу гэдгийг шалгаж байна. Үе үеийн захирлууд нь албан тушаалаа урвуулан ашигласан эсэх улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан эсэхийг шалгаж, АТГ руу шилжүүлж ажиллана. Тухайн асуудалд хуурамч бичиг баримт ашиглаж, зориулалтын бусаар ашигласан бол ажлын хэсгүүд шалгаж ажиллана гэсэн хариулт өгөв. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:

-Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар шалгагдаж байгаа учраас олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөх байгууллага хууль мөрдөж ажиллах ёстой гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин