• Эхлэл
  • “Ноён уул”-ын маргааны шүүх хурал маргааш болно

“Ноён уул”-ын маргааны шүүх хурал маргааш болно

2016/11/14

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-нд 11.00 цагаас  “Ноён уул”-тай холбоотой шүүх хурал болох гэж байна.

Ноён уулын гэж нэрлэгдээд байгаа маргаан хоёр жил гаруй өрнөж байгаа. Эртний олдворт Ноён уулын орчимд олборлолт хийхийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагууд жагсаал, цуглаан, суулт зарлаж байсан. Шүүхийн шатанд маргаан өрнөсөөр чамгүй хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа шүүх хурал болж, мөн хойшлогдож байсан юм.

Иргэний нийгмийн байгууллагууд "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулах гэж буй "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гарган Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 19-нд лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.  Үүний дараа хариуцагч тал нэхэмжлэх гарган зургадугаар сарын 6-нд давж заалдах шатны шүүх хэлэлцэн, нэхэмжлэгчийн шаардлага хангагдаагүй байна хэмээн анхан шатны шүүхэд буцаасан. Мөн есдүгээр сарын 26, аравдугаар сарын 21-нд шүүх хурал хойшлогдож, буцаагдаж байсан билээ.  

Ноён уулын маргаан хэмээх иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэхтэй хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр “Сентерра гоулд” компани оролцож байгаа шүүх хурал ийнхүү хэд, хэдэн удаа хойшлогдож, анхан шатанд шилжүүлэв гэх мэтээр үргэлжилсээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй хэвээр байна. Маргаашийн шүүх хурлын талаар бид дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Ноён уулын маргааныг дахин анхан шатанд буцаалаа 2016.10.21

Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо 2016.09.26

“Сентерра Гоулд”-ийн лицензүүдийг түдгэлзүүллээ 2016.05.19

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна