Үүнд Хонконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани “Southgobi Sands” компанийн татвараас зайлсхийсэн хэргийн торгууль болох 35.3 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг Монгол дахь данснаасаа суутгуулсан тухайгаа тайлагналаа гэсэн байна.
Хөрөнгө оруулалт
-
Каплагийн өрийг данснаас нь суутгаж эхэлжээ
-
Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөлийн шав тавих ёслол боллоо
Өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хөрөнгийг БНЧех Улсын Засгийн газар шийдвэрлэж, ТЭЗҮ-г тус улсын Грандера компани боловсруулж, хүлээлгэн өгчээ.
-
“Нүүдэлчдийн аялал жуулчлал” форум Улаанбаатар хотноо болно
“Нүүдэлчдийн аялал жуулчлал” форум Улаанбаатар хотноо болно
-
Японы зэс боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй санал солилцов
Японы “Мицүбиши материал техно” компанийн ашигт малтмал, байгаль орчин, эрчим хүчний газрын орлогч дарга Т.Ямакава, Монгол Улсын зэс үйлдвэрлэлийн судалгааны тайлангийн талаар илтгэл тавьсан байна.
-
Хөрөнгө оруулалтыг дэмжих багийнхны уулзалт боллоо
Хөрөнгө оруулалтыг дэмжих багийнханы уулзалт боллоо
-
Тавантолгойн ЦС-ын тендерт “Marubeni” ялав
Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах явцад олон улсын аудитын “Делоитт Онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажиллав.
-
Цагаа олоогүй шийдвэр
Шатахууны үнэ улам хямдрах нь. Уснаас ялгаагүй болох нь, ирээдүйд. Харин ус илүү үнэ цэнэтэй болж магадгүй.
-
Долоон сая ам.долларын тусламж үзүүлнэ
Нийт санхүүжилт долоон сая ам.доллар бөгөөд эх үүсвэрийг Японы Засгийн газрын, Ядуурлыг бууруулах Япон сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгох болжээ.
-
Монголын тансаг америк ноолуур
АНУ-ын Хаффингтон Пост мэдээллийн сүлжээ нэгэн сонирхолтой нийтлэл тавьсан нь брэндтэй холбоотой. Луи Вуиттон, Гуччи, Оскар де ла Рентагийн сурталчилгааг хийж байсан Лора Лантери (Laura Lanteri) Монгол ноолуурын брэнд болох Эмзэг Степп-ийн сурталчилгааны ажлыг сурвалжилжээ.
-
Бизнес чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Оролцогчдын тоо өссөн харагдаж байна. Мөн хурлын үеэр хэд хэдэн санамж бичиг байгууллаа.
-
Бизнес чуулга уулзалт лхагва гаригт болно
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно.
-
Гацууртын ордыг энэ долоо хоногт хэлэлцэнэ
Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын төслийн эцсийн хэлэлцлүүлгийг явуулах юм. Засгийн газраас 2015 оны 12-р сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэж эцэслэнэ.
-
9240 мегаваттын цахилгаан станц байгуулна
Шивээ-Овоогоос 30 жилийн хугацаанд жил бүр 34 сая тонн хүртэлх эрчим хүчний нүүрс худалдан авах ба төслийг БНХАУ-ын “State Grid” корпораци хэрэгжүүлж, санхүүжүүлнэ.
-
Эцэг эхчүүд 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
БСШУЯ-аас 22 сая ХУД-ээс 9.9 сая мөн 8 бүлгийн эцэг эхчүүд нийлээд 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
-
Хөнгөлөлттэй зээлийн техникүүд иржээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан.
-
Хөрөнгө оруулагчид тогтвортой нөхцлийг хүлээж байна
Олон улсын хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia-2015” чуулган өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы хувьд хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт аль аль нь буурсан үетэй давхцаж буйгаараа онцлог хэмээн албаныхан тайлбарлаж байна.
-
Төсвийн хоёр төрх
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд энэ оны төсвийн тодотгол болон ирэх 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөл, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Төрөөс 2016 онд баримтлах мөнгөний бодлогын Үндсэн чиглэл орж ирж байна.
-
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт 16 тэрбум ам.доллар. Харин үүний 4.2 тэрбум ам.долларыг олон улсын арилжааны 15 банкнаас бүрдүүлэхээр болсон. Энэ гэрээнд талууд өнөөдөр гарын үсэг зурна. Үүнд манай талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд, хөрөнгө оруулагч талаас банк, санхүүгийн 15 байгууллагын төлөөллүүд оролцохоор болжээ.
Гэрээнд гарын үсэг зурж санхүүжилт орж ирснээр төлөвлөгөөний дагуу хамгийн түрүүнд 200 гаруй км урттай газар доорх хонгилыг дуусгах юм. Энэ бүтээн байгуулалт хэзээ эхлэх нь гэрээнд гарын үсэг зурсны дараа тодорхой болох юм байна.
Зарим эх сурвалж “Ирэх сонгуулиар аль нам Засагт гарснаас шалтгаалж уг ажил эхлэх байх” хэмээж буй. Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гартал Оюутолгойн бүтээн байгуулалт удааширч болзошгүй гэсэн хардлага байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаа идэвхжихээс гадна 2000 хүн ажлын байртай болох боломжтойг Оюутолгой компанийнхан онцолж байна.


















