• Эхлэл
  • "Нүүрсний хэрэг"-ийн нээлттэй сонсголд 80 гаруй гэрч дууджээ

"Нүүрсний хэрэг"-ийн нээлттэй сонсголд 80 гаруй гэрч дууджээ

2023/03/27

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан Түр хорооноос ирэх сарын 10-12-нд "Нүүрсний хэрэг"-ээр нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус сонсгол "Хөгжлийн банкны асуудлаарх нээлттэй сонсгол"-той харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд зохион байгуулах бүрэн бололцоотой аж.

Энэхүү хэрэгт ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүс, тухайн үед салбар хариуцаж байсан сайд нар, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, гаалийн байгууллагын үе үеийн удирдлагууд, шийдвэр гаргах түвшинд оролцсон, гэрээ хийхэд гарын үсэг зурсан хүмүүс оролцсон гэгдэж буй.

“Нээлттэй сонсгол”-ын эхний өдөр нийгмийн анхаарлыг татаад буй оффтейк гэрээ, түүнээс шалтгаалан улс орон, нийтийн эрх ашиг хохирсон эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Сонсголын хоёр дахь өдөр ямар хэмжээний нүүрс  хил, гаалиар алдагдсаныг нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан хэлэлцүүлэх аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин