• Эхлэл
  • Ямар нөхцлөөр ОУВС-аас зээл авах болов? 

Ямар нөхцлөөр ОУВС-аас зээл авах болов? 

2017/02/19

Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал хүндэрч байгаа учраас ОУВС болон бусад донор улсуудаас зээл, тусламж авахаас өөр аргагүй байгаа хэмээн олон сар яригдсан. Ялангуяа ОУВС-аас тодорхой нөхцөл бүхий зээл хүсэн, ажлын хэсгүүд ажиллаж байгаа тухай мэдээлэл байнаг гарч байсан билээ. Тэгвэл ОУВС-гийн удирдлагуудтай найман сарын турш хийсэн хэлэлцээ амжилттай өндөрлөжээ. Энэ талаар өнөөдөр буюу амралтын өдөр /2017.02.19/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголбанкнаас хамтарсан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, ОУВС-гаас ажлын хэсгийн ахлагч Коши Матай, Монгол дахь суурин төлөлөгч Нэйл Сакер нар оролцлоо

Энд мэдээлснээр Монгол Улс тус сангийн Extended facility fund буюу өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдан 440 сая ам.долларын зээл авахаар болжээ. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.

Гэхдээ энэхүү хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлага нөхцлүүдийг хангах ёстой.
Тухайлбал, ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгох, цалинг ирэх хоёр жилд нэмэгдүүлэхгүй байх, тэтгэврийн насыг өндөрсгөх, хадгаламжийн хүүнд татвар ногдуулах, хүүхдийн мөнгөнөөс гарах илүүдэл мөнгийг ядуу гэр өрхөд хүнсний талон олгох замаар зарцуулах, мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газар маш их хэмжээний үнийн дүн бүхий Концессын гэрээг хувийн хэвшлийнхэнтэй байгуулсан асуудлыг эргэж харах гэнэ.
Тодруулбал: Үүнд 
Хэлэлцээрээр Төсвийн бодлогын хүрээнд,
        -Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаах
        -Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх,
        -НДШ, ЭМДын шимтгэлийг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх
        -Автомашины насжилтаас хамаараад татварыг нь 3-15 хувиар нэмэгдүүлэх
        -Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх
        -Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох /2017.04.01-нээс/
        -Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна
        -Татварын орлогын менежментийг сайжруулах
                                                              ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 40 ХУВЬД ОЛГОНО
Зардлыг бууруулах чиглэлд,
        -Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх /эрэгтэй 66 нас, эмэгтэй 65 нас/
        -Эм, эмнэлгийн байгууллагын худалдан авалтыг цэгцлэх
        -Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй
        -Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох /хуучнаар 60 хувь байсныг 40 хувьд болгон багасгах. Хүүхдийн мөнгөний         таналтыг зорилтот бүлэг хоолны толан хэлбэрээр олгох
        -Нийгмийн халамжийн бодлогыг давхцуулахгүй байх
        -2017 оноос хэрэгжих Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлыг хангах хуулийг хүчингүйд тооцох
       

Концессын тухайд,
        -Байгуулагдсан гэрээнд аудит оруулж, дараа онд төлбөрийг барагдуулах
        -Төсвийн зардлыг УИХ дээр нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зөвлөлөөр засгийн газрын саналыг хэвээр байлгах гэх мэт заалтууд         тусгагдсан байна. 

Мөн үүнээс өмнө ОУВС-гийн шаардлагаар Ипотекийн зээлийг зогсооно гэж байсан бол хэлэлцээрийн явцад ипотекийн зээлийн үргэлжлүүлээр тогтож чаджээ. Үүнд

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “ОУВС Монголбанкны мөнгөний бодлогыг сайшаасан гээд ипотекийн зээлийг одоогийн журмаар үргэлжлүүлнэ” гэлээ. 
Мөн энд ОУВС-ийн 440 сая ам.долларын зээлээс гадна ОУВС-гийн зуучилснаар Япон, БНХАУ-аас дахин 5,5 тэрбум ам.долларын зээл авах нөхцөл бүрджээ. Мөн ирэх зургадугаар сард дуусах байсан БНХАУ-ын Ардын банктай байгуулсан юанийн свопын гэрээг 3 жилээр сунгах тохиролцоонд хүрсэн байна. Мөн Монгол Улс 2017 оны улсын төсөвт тодотгол хийх үүргийг хэлэлцээгээр хүлээжээ.

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх гуравдугаар сард багтаан манай улсад олгож буй Өргөтгөсөн хөтөлбөрийг албан ёсоор батлах юм байна. Бодлогын арга хэмжээг авсан учраас Монголын эдийн засаг дунд болон урт хугацаанд сэргэнэ, өр буурна. Гэхдээ богино хугацаанд хүндрэл гарахыг үгүйсгэхгүй хэмээн ОУВС-ийн Ажлбн албаны дарга Коши Матай онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-440 сая ам.долларын зээл авснаар төгрөгийн ханшид ямар нөлөө үзүүлэх бол?

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Мөнгөний бодлогын алдааг засна. Төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрийг Монголбанк дахин санхүүжүүлэхгүй. Өмнөх эрх баригчид 8.8 тэрбум төгрөгийг энэ мэтээр буруу зарцуулсан. Ханш тэдэн төгрөг байна гэж хэлэхэд хэцүү. Бид ханшийг уян хатан хэвээр нь байлгана. Ойрын жилүүдэд манай улсад 3 тэрбум ам.долларын санхүүжилт орох тул ханшид эерэгээр нөлөөлнө.

-Зээлийн хүү хэд вэ?

-Хоёр хувиас хэтрэхгүй байна. Хөвөгч хүү тул томьёо ашигладаг. Өргөтгөсөн хөтөлбөрийн давуу тал нь эргэн төлөх хугацаа нь харьцангуй урт тул энэ хөтөлбөрийг сонгосон. ОУВС хэээ ч бүх санхүүжилтийг нэг дор олгодоггүй. Хэрэгжилтээс хамааран тухай бүрт нь шилжүүлдэг. Гурван жилийн турш олгоно гэсэн үг. Бид үнэлгээг 3 сар тутамд хийнэ.

-Ипотекийн зээл үргэлжлэх үү?

-Цаашид энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. Монголбанк 4 тэрбум төгрөгийг энэ хөтөлбөрт зарцуулсан.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • CHANCE@XXK
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 02 сарын 25