• Эхлэл
  • Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

2026/06/29

2026 оны зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 5-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 Улаанбаатарт:

6 дугаар сарын 29-нд: “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн “Media day” хэвлэл мэдээллийн өдөрлөг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

6 дугаар сарын 29-нд: Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдана.

6 дугаар сарын 29-нд: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно.

6 дугаар сарын 29-нд: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо болох "Алтаргана" наадмын талаар Монголын Үндэсний хорооноос мэдээлнэ.

6 дугаар сарын 29-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлийн хуралдаан болно.

6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 1-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

7 дугаар сарын 1-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

7 дугаар сарын 1-нд: Жуулчдад зориулсан "VIBE OF MONGOLIA" тоглолтыг "Улаанбаатар театр" бүрэн бүрэлдэхүүнээрээ толилуулна.

7 дугаар сарын 2, 3-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

7 дугаар сарын 3-нд: Тагнуулын байгууллагын ажилтны өдөр тохионо.

7 дугаар сарын 3-нд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган Төрийн ордонд болно.

7 дугаар сарын 3-нд: Төрийн албаны өдөр тохионо.

7 дугаар сарын 3-нд: Үндэсний их баяр наадмыг угтсан “Naadam and Travel” экспогийн нээлт Мишээл экспо төвд болно.

7 дугаар сарын 3-нд: “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг ҮУИТ-ын тайзнаа толилуулна.

7 дугаар сарын 5-нд: Хоршоологчдын өдөр тохионо.

 Орон нутагт:

6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 3-нд: Сэлэнгэ аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян-2026”-г зохион байгуулна.

7 дугаар сарын 1-нд: Архангай аймгийн АRА цогцолборт “АРА ФЕСТ-2026” болно.

7 дугаар сарын 1-нд: Архангай аймагт “ARA Festival-2026”-ийн хүрээнд уран нугараач циркийн уран бүтээлч Э.Лхагва-Очир болон Origin циркийн уран бүтээлчид оролцсон “Origin of Circus” тусгай тоглолт болно.

7 дугаар сарын 1-нд: Өмнөговь аймгийн Ханбогд суманд Монгол Улсын анхны геопаркийн нээлт болно.

 -Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

 

Хилийн чанадад:

 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна