• Эхлэл
  • Туулын үерийн улмаас Биокомбинат орчмын авто зам цөмөрчээ

Туулын үерийн улмаас Биокомбинат орчмын авто зам цөмөрчээ

2026/06/29

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчмын Туул голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас авто замын зорчих хэсэг цөмөрч, ойролцоох айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автах эрсдэл үүсээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар болон хорооны ажилтан, албан хаагчид эрсдэлтэй бүсэд байрлах айл өрхүүдэд нүүх тухай мэдэгдлийг хүргүүлж, аюулгүй бүсэд шилжих арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Мөн Туул голын эрэг орчимд үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудын үйлчлүүлэгчид болон аялал, зугаалгаар зорчиж буй иргэдийг голын эргээс холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж. Албаныхан иргэдийг үерийн аюултай бүсэд зорчихгүй байх, гол мөрний усны түвшний мэдээллийг тогтмол анхаарч, болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг оцгойлон сэрэмжлүүллээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна