Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно.
Засгийн хуралдаанаар сайд нар долоон асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.
Тухайлбал, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай асуудлыг Хөдөлмөр нийгмийг хамгааллын сайд Н.Номтойбаяр оруулж, хэлэлцүүлэх аж.
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, “Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өөрийн хамаарал бүхий компанийн төлбөрөөс чөлөөлсөн олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тэгвэл энэ удаад мөн ямар асуудлыг Засгийн газарт хэлэлцүүлэх гэж байгаа нь анхаарал татаж байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал
Сэтгэгдэл байхгүй байна