• Эхлэл
  • АТГ хурандаа нарын хэргийг шалгаж эхэллээ

АТГ хурандаа нарын хэргийг шалгаж эхэллээ

2017/02/21

Авлигатай тэмцэх газар хурандаа нарын хэргийг шалгаж эхэлсэн бололтой. Хэдхэн хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын сарын 18-ны өдөр АТГ-ынхан Батлан хамгаалах яамны Аж үйлдвэрийн нэгдлийн дарга болон санхүүгийн албаны өрөөг лацадсан байна. Тус яамны нэр бүхий албан тушаалтан яамнаас байгуулсан гэрээний төлбөрөөс хувь нэхсэн гэх гомдол АТГ-т ирсэн. Энэ нь зөвхөн ганц хүнтэй хамаарах хэрэг биш, Батлан хамгаалахын яамад авлига, гэрээний хувь хүртэгч гэсэн "хэрэг"-үүд уламжлал шахуу болсон учраас энэ хэргээс үүдэн олон хэргийн илэрч магадгүй гэгдэж байна.  Шалгагдаж байгаа гэх хурандаа гэрээ хийсэн гадаадын төлөөлөгчдөөс мөнгө нэхэхдээ Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн нэрийг барьсан гэж буй. Хэдийгээр нэрийг барьсан гэж буй ч энэ хэрэгт салбарын сайд ч хамааралтай байж болзошгүй.

Энэхүү хэргийн талаар Батлан хамгаалах яамны эх сурвалж  “Албан тушаалд шинээр томилогдоод удаагүй байгаа хурандаа К-г авлигын асуудлаар шалгаж эхэлсэн тухай яригдаж байна. Өнгөрсөн долоо хоногт яамтай байгуулсан гэрээг шинэчлэхээр ирсэн гадны төлөөлөгчдөөс үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн гэсэн. Ингэхдээ гэрээний үнийн дүнгийн 10 хувийг Өмнөд Солонгос дахь нэр бүхий дансанд шилжүүлэхийг шаардаж, хүссэн мөнгийг нь өгөөгүй тохиолдолд гэрээнд гарын үсэг зурахгүй гэсний улмаас хурандаагийн албан өрөөнд шалгалт оруулсан юм билээ” гэж тайлбарласан гэж medee.mn сайт мэдээлсэн байна. 

Мөн АТГ-аас энэ хэргийн талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл, тайлбар хийгээгүй байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Naad Kolya chini ene gaitai boxiin xun sh tee. Ene 2 niileed ix baisan yumaa. Iim l asuudald orox geed baij. Kolya ch armiar olon jil togolloo.
    2017 оны 03 сарын 01
  • их мэдэгч
    ер тэгэх ёсгүй хүн итгэж байгаа шүү
    2017 оны 02 сарын 22
  • Дорж
    Шинэ төрийн нарийн асуудалтай шүү
    2017 оны 02 сарын 22
  • Зочин
    Хурандаа Коля болимоор юм. Ажил хийхдээ иймэрхүү л буруу юм их хийснээр өөр та юу хийсэн юм бэ аан
    2017 оны 02 сарын 22
  • зочин
    эд нар бол жараахайнууд жинхэнэ акул гэх амьтан бол шинэ төрийн нарийн бичгийн дарга болсон нөхөр үнэн галзуу авлагач өгөгч нөхөр.хэн ч шалгаж тогтоож зогсоож чадахгүй мэргэшсэн нөхөр байгаа
    2017 оны 02 сарын 22
  • Зочин
    хил хамгаалах ерөнхий газрыг шалгаарай хилийн боомтуудад хууль бус даатгал банкийг давуу эрхтэй оруулж хувь хүртдэг
    2017 оны 02 сарын 22
  • ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ХЭРЭГТЭНГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭ
    ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ГЭМТЭНГ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖЛИЙН ТӨР ГЭМТ ХЭРЭГТНИЙ ҮҮР УУРХАЙ БАЙЖ ТААРАХГҮЙ ӨМНӨХ ЗГ-УУДЫН ҮЕД Ч ЦЭРГИЙН НИСЭХ ОНГОЦЫГ СЭЛБЭГ БОЛГОН Х.СОЛОНГОСТ ГАРГАХ ГЭЖ МӨНГӨ АВААД БҮТЭЭГҮЙ ОДОО ТЭР СЭЛБЭГ НЬ ТӨМРИЙН ХОГОН ДЭЭР БАЙГАА БАЙХ МӨН Л ГЕНЕРАЛЫН ХЭРЭГ БАЙСАН, БУРУУ ЮМЫГ ШАЛГАХ НЬ ЗӨВ МЭДЭЭЖ ГЭМТ ХЭРЭГ ИЙМ АРДЧИЛАЛЫГ БИД ХҮСЭЭГҮЙ ЭНЭ ХҮН МЭДЭЭЖ ХУУЛЬ, ХҮНИЙ ЭРХ, ЖУРАМ ДҮРЭМ ЯРИХ БАЙХ Л ДАА ГЭМТ ХЭРЭГТЭН БИШ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ БАЙХ.
    2017 оны 02 сарын 22
  • yuo
    Kolya bol jinhene yaridag bukh Baterdeniin baruun gar
    2017 оны 02 сарын 22
  • загас
    Буурай хөгжилтэй орнуудад хөгжил, мөнгө хоёрыг худлаа амлаад баялагийг нь хамж аваад хөсөр хаядаг туршлагатай гадаадын компаниудад хөл алдан гүйж хувьдаа хэдэн төгрөг горьддог манай дарга нарын буруу. Бас улс төр, олон улсын гэрээ хэлэлцэл, хууль дүрмийн мэдлэг муу, сайн судлаж амжаагүй хүмүүсдээ туслахын оронд тэр хүнээ унаж үхэг гэсэн байдлаар харж, намчирхаж, бүлгэрхэж улс орноо бага ч гэсэн сэтгэлгүй, суурь боловсрол, хүмүүжил муу, өөрийгөө илүүд үзсэн хүмүүсийг ард түмэн сонгоод байна. Үүнийг яалтай билээ. Одоо манай хууль, хүчний байгууллагууд улс орон, ард түмнийхээ төлөө шударга ажиллаж зохих хариуцлагуудыг өгч эхэлбэл аяндаа засарч та нөхдийн үр хүүхдүүдийн ирээдүй зөв замаар явна. Гэхдээ хэлмэгдүүлж л болохгүй. Танил тал, тохой татаж болохгүйг хэлүүлтгүй мэдэцгээнэ биздээ.
    2017 оны 02 сарын 22
  • ЗОЧИН
    ХӨӨШ МОНГОЛЧУУДАА ЭНЭ УЛСАД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДООГҮЙ ХУЛГАЙЧ БАЙНА УУ? БҮГДЭЭРЭЭ Л ХУСДАГ ХУЛГАЙЛДАГ ШААДАГ ГАРУУД ЭНЭ ТӨРӨӨР ЧИНЬ ДҮҮРЭН БАЙГАА ЮМ УУ? АРАЙЧДЭЭ СОНИН ХЭВЛЭЛ СОШИАЛ ЕРТӨНЦӨӨР ДҮҮРЭН БАРИВЧЛАВ. ХОРИВ ЦАГДАВ. ДУУДАВ ШАЛГАВ.АЛАЛЦАВ ХЯДАЛЦАВ. ШАТААЖ АЛАВ ХУТГАЛЖ АЛАВ ЯАНАА ЯАНА ЭНЭ УЛС ЭЗЭНГҮЙ МАЛ РУУ УЛАНГАСАН ДАЙРАХ ЧОНО ЛУГАА ЭХ ОРОН СӨНӨЛӨӨ ДУУСЛАА ЯАСАН БАЛАРСАН ЮМ БЭ?
    2017 оны 02 сарын 21