• Эхлэл
  • Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг баривчиллаа

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг баривчиллаа

2017/02/21

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр түүнийг АТГ-д дуудан байцаалт авсны дараа хорьжээ. Эх сурвалж Б.Гарамгайбаатарыг прокурорын шийдвэрийн дагуу өнөөдөр 19.00 цагт баривчилж, хорих 461 дүгээр ангид хорьсон гэж мэдээлсэн байна.Мөн үүнтэй зэрэгцээд УИХ-ыг гишүүн асан  Н.Батбаярыг мөн дуудан байцаалт авч байна гэсэн мэдээлэл гарсан бол  20.00 цагийн орчимд хорих анги руу ачсан байна.

Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгч. Тиймээс түүнийг АТГ Хөгжлийн банк болон бондуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж байсан.  АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийж буй шалгалтынхаа хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг холбогдох этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр болсон тухай зарим хэвлэлээр мэдээлж буй юм.

УИХ-ын гишүүн асан Г.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж буй аж.

Ман сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа гэсэн мэдээлэл байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • иргэд
    Баривчлахгүй юмыг барьсан биш,байдаг л хоёр луйварчин байна,хэрэг хийсэн-хууль зөрчсөн бол барих байтугай бүр хорих яллах хэрэгтэй,манайд нам гэдэг юм хууль-төр хоёрын дээр гарсанаас болж хариуцлага-шудрага ёс хоёр алга болжард түмний толгой дээр луйварчид гарч бүхнийг самарсан,үүнийг авилгачид эдийн засаг хямарлаа гэх,тийм биш харин сахи лга хариуцлага хямарсан,улс оронд мөнгө хөрөнгө дутаагүй монголоо гэсэн сэтгэл л дутсан,тийм болохоор тэр энэ нам гэхгүй луйварчдыг толгой дараалан барьж хорьж шалгах хэрэгтэй,энэ бол хэлмэгдүүлэлт биш,хуулиа дээдлэх ард түмний хүсэл тэмцэл мөн,үүнийг нам гэдэг нэрээр халхавчилсан малнууд ойлгох хэрэгтэй,үхсэн элэнцгийн чинь намын хамгаалалт,намтай нь устгавал таарна.
    2017 оны 02 сарын 23
  • zocin
    absan mongiini 2dahin nemj bucaaz ab,icih nyyrgyi luibarszid ,yyregee martsan erhee hetryylsen deeremcidiig sain szalga
    2017 оны 02 сарын 22
  • Зочин
    Ардчилсан Намынхан иймэрхүү хувийн сонирхолтой мөнгөний шуналтай хүмүүсийг лидер болгосноор намын нэр хүнд нь унж мянга мянган шударга гишүүдийнхээ хөдөлмөр , сэтгэлийг салхинд хийсгэн сонгуульд ялагдсныг үеийн үед санатугай мэдтүгэй
    2017 оны 02 сарын 22
  • Баасан
    Хулгайч нараа Та нарыг энэ замруу түлхэн оруулсан гол буруутан Фортун Батбаяр өөрөө яваад очлоо шүү. Наадхаа шоронгийн хуулиар яахаа өөрсдөө мэдтүгэ. Хэдэн мянган хөгшид хүүхдүүдийн хоолийг ганцаараа цусалсан хулгайч
    2017 оны 02 сарын 22
  • Зочин
    ардчилсан нам тэр тендерийг яаж будлиантуулж луйвардаж байсныг тендерт оролцсон бүх хүмүүс бэлэхнээ мэднэ. Хөдөө амж ахуйн яам гээд л хэлэх юм биш. ичих булчирхайгүй. монголын олон зуун жилийн төрт нийгмийг уландаа гишгэсэн биз дээ. Тэд нар үүнийгээ мэдэх ч үгүй. Буруугаа хүлээхчгүй, муу юм хийснээ ойлгож ухамсарлахч гүй. Зүгээр л эдийн шуналтай мал.Дундуураа өрөмдүүлсэн мах
    2017 оны 02 сарын 22
  • ард
    төр гэгдэж байгаа юм бол тэгмээр юмдаа. Эзэнгүй айл шиг байсан. Одоо бусад луйварчдад болон луйвардахаар зэхэж байгаа шинэ дарга нарт санамжтай сайн
    2017 оны 02 сарын 22
  • Зочин
    Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй энэ мэт нөхдийг баривчлан шалгах нь зүйн хэрэг. Гэвч идэж шамшигдуулсан зүйлсийг нь хураан авч төвлөрүүлэх нь маш чухал юм да.
    2017 оны 02 сарын 22
  • зочин
    Монгол улс ТӨРТЭЙ,ард түмэн НҮДТЭЙ гэдгийг наад луйварчингууддаа жинхэнээс нь мэдрүүлэх хэрэгтэй.Ялангуяа зүүлэг царайлсан Н.Батбаярыг сайн шалгавал БОНДЫН мөнгөний 20%олж болох магадлалтай.
    2017 оны 02 сарын 22
  • Б.Бямбасайхан
    Одоо эртхэн Н.Алтанхуягыг барьж хорих хэрэгтэй шүү хил давуулаад алдчихав аа
    2017 оны 02 сарын 22
  • Зочин
    Үнэхээр бөө бол наад шоронгоос чинь тэнгэртэйгээ харьцаж байгаад гараад явчихна.
    2017 оны 02 сарын 22
  • mongol
    xarin ch oroitoj barigdaj baina ogooch zugeer avsan yumaa
    2017 оны 02 сарын 21