• Эхлэл
  • Бөхийн барилдааны тасалбарын үнэ 20-25 мянган төгрөг

Бөхийн барилдааны тасалбарын үнэ 20-25 мянган төгрөг

2017/02/25

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан сар шинийн битүүний өдөр буюу энэ сарын 26-нд "Монгол бөхийн өргөө"-нд болно. Өмнөх жилүүд сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 14.00 цагт эхэлдэг байсан бол энэ жил 12:00 цагт эхлэх хуваарь гарчээ. Харин тасалбарыг урьдын адил битүүний өдөр худалдах ажээ. Тасалбарын үнэ 20-25 мянган төгрөг байх юм байна.

Тухайн жилийн Сар шинийн барилдаанд өнгөтэй барилдсан бөх улсын наадмаар цолоо ахиулдаг хэмээн битүүхэн бэлгэшээдэг.

Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13, Х.Баянмөнх найм, Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлсэн амжилтаар бусад бөхчүүдээ тэргүүлж байна.

Энэ жилийн хувьд бөх сонирхогчид улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын бөхчүүдээс нэг нь түрүүлэх байх хэмээн таамаглаж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна