• Эхлэл
  • Монголбанк:Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ

Монголбанк:Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ

2017/02/24

Монголбанкнаас өнөөдөр /2017.02.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол банк төв банкуудын олон улсын жишгийн дагуу сар бүр санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх уламжлал тогтоогоод байгаа бөгөөд тус мэдээллийн цагаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч болон газрын захирал холбогдох албаны хүмүүс цаг үеийн мэдээллийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариултад хариулдаг юм.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар анхаарал татсан асуудлуудын нэг нь Ипотекийн санхүүжилтийн асуудал байлаа. Төв банкны зүгээс Ипотекийн зээл цаашид ч үргэлжилнэ гэж мэдэгдлээ. Үүнд:

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Сүүлийн үед ипотекийн зээл зогссон, Монголбанк санхүүжилт олгохгүй байна” гэдэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Ипотекийн зээл зогсоогүй. Сүүлийн хоёр сарын хугацаанд 800 орчим иргэний ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкаар дамжин шийдэгдсэн байна. Санхүүжилт нь Монголбанкинд байршиж байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондоос эргэн төлөгдөж байгаа эх үүсвэрээр санхүүжигдэж байна. Тухайн бондын үндсэн төлбөр болон хүүний төлбөр энэхүү санхүүжилтэд ашиглагдаж байгаа. Олон улсын валютын сантай хэлэлцээ хийх шатанд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлага байна гэдэг асуудлыг ярилцаад үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн” гэлээ.

Энэ оны төвшинд ипотекийн зээлийн санхүүжилтийг 300 орчим тэрбум төгрөг байхаар тогтжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Zogsson barilguud notion talaar earn n tenegiig iltgej baina
    2017 оны 02 сарын 27
  • Зочин
    har horin butsaad niislel bolj sainshandiig anduurch zognoson bolvuu
    2017 оны 02 сарын 26
  • Зочин
    sainshandtai oir hotiig lam nar aj uildverin hot bolno gej zognosoniig sainshand gej enduurch hoorch bolohgui
    2017 оны 02 сарын 26
  • Зочин
    sainshand aj uildveriin park bolno esvel hooson balgas bolno
    2017 оны 02 сарын 26
  • Зочин
    sainshandad aj uildveriin park baiguulah n negt trasaa aldsan tumur zamaarzardal ih garch hol zam tuulna hoert hooson balgas bolno
    2017 оны 02 сарын 26
  • Зочин
    sainshandiin aj uildveriin parkiin zurag tosol deer baahan muhar tumur zam baigaa anh sainshandaas aldagdsan trasiin n zasahguigeer tavih yum shig baidliig zasahgui bol aalznii tor shig tumur zam osol gargana shuu
    2017 оны 02 сарын 26
  • Зочин
    sainshandiin aj uildveriin parkiik geopolitikiin bodlogod aldaa hiij hyatduud mongoliin gol aj uildver haana baigaag olj puujin harvahaar gazar shuu
    2017 оны 02 сарын 26
  • Зочин
    galt teregnii zamiin dalan dotor ginjin tor devsheer zam hechneen tonniig daah chadaltai bolgodog tehnologi
    2017 оны 02 сарын 26
  • Зочин
    mongoliin tumur zamiig anh tavij baihad sainshandaas tumur zamiin trasaa aldchihsan gej yardag yum bilee
    2017 оны 02 сарын 26
  • Зочин
    zuunbayngaas hangi ruu tumur zam tavih uchir yund baina ve gedgiig il todoor tailbarla
    2017 оны 02 сарын 26