• Эхлэл
  • Орон сууцны конторууд 24 цагаар ажиллана

Орон сууцны конторууд 24 цагаар ажиллана

2017/02/27

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд цахилгаан, дулаан, хэрэглээний халуун, хүйтэн устай холбоотой гэмтлийн мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдахын төв /ОСНААУГ/-ийн Дуудлагын төвийн 70005454 дугаарын утсаар өгч, шуурхай үйлчилгээ авах юм байна. Дуудлагын төвийн операторууд нийслэлийн бүх дүүргийн дуудлагыг авч, харьяа контор руу нь холбож өгч ажиллана. ОСНААУГ-ын харьяа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 16 салбар байгууллага баярын амралтын өдрүүдэд 24 цагаар ажиллах бөгөөд тус төвийн ээлжийн инженер 325595 дугаарын утсан дээр 24 цагаар ажиллах тул сантехник, цахилгаантай холбоотой томоохон гэмтэл гарвал уг утас руу залгах боломжтой.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна