Сар шинийн баярын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төв болон Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна
Улсын хэмжээнд:
Менингитийн халдварын сэжигтэй тохиолдол:
Улаанбаатар хотын СХД-ийн харьяат 1.6 настай, эмэгтэй. 39 хүртэл халуурсан, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгаж, нүдний склер шигүү цус харвалттай үүссэн, хэвлий, өгзөг, гуя, духанд цусархаг, үхжсэн тууралт бүх биеэр гарсан. 3 дугаар сарын 1-ний өдрийн 16.15 цагт ХӨСҮТ-д хандаж, 17.45 цагт нас барсан.
Ойрын хавьтал 25 хүнд цепрофлоксацинаар хими сэргийлэлт хийж, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч хянаж байна. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.
Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Зам, тээврийн осол:
3 дугаар сарын 1-ний өдөр:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум /сумаас баруун зүгт 52 км-т/ “Их цагаан” гэдэг газарт Ланд-80 загварын автомашин онхолдож, 33 настай, эрэгтэй хүн;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Баруун шанаганы-Ар” гэдэг газарт 2 автомашин мөргөлдөж, 9 настай эмэгтэй;
Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 65 км-т, Архангай аймгийн Хашаат сумын нутаг “Номгоны-Ар” гэдэг газарт 2 суудлын автомашин мөргөлдөж, 52 настай, эрэгтэй, 50 настай эмэгтэй;
2 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Холбоо толгой” гэдэг газарт 2 суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас 40 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 6 настай, эрэгтэй, 3 настай эмэгтэй, 4 хүн тус тус нас барсан байна.
Эх сурвалж: ОБЕГ
ХӨСҮТ-д хандагсдын мэдээ:
03-р сарын 01-ны байдлаар нийт 69 өвчтөн хандсанаас өмнөх оны мөн үетэй (n=281) харьцуулахад 4 дахин буурсан байна.
Нийт хандсан тохиолдлуудын 66.6% (n=46) онош батлагдсан ба 13% (n=6) эмнэлэгт хэвтсэн, 87% (n=40) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
Онош үгүйсгэгдсэн тохиолдлуудаас дерматит 5, чонон хөрвөс 1 оноштой байна.
Яаралтай тусламжийн төвд хандсан байдал
Сэтгэгдэл байхгүй байна