• Эхлэл
  • Дүнжингарав уралдаан:Болно, болохгүй

Дүнжингарав уралдаан:Болно, болохгүй

2017/03/04

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу дугаар сарын 3-ны өдөр хаврын Засгийн газраас тов тогтоос гурван морин уралдааныг түр түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Тодруулбал, гуравдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант суманд болох уралдаан, Хөвсгөл, Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 12-ны өдөр болох уралдаан зохион Засгийн газрын тогтоолыг түр түдгэлзүүлсэн.

 Энэ дагуу Дүнжингарав уралдаан болохгүй гэсэн ойлголт төрсөн. Тэгвэл өнөөдөр Дүнжингарав уралдаан болдгоороо болох бөгөөд бүртгэл, бэлтгэл ажил хэвийн явагдаж байна гэсэн мэдээлэл гарч байгаа юм.

Эндээс уралдаан зохион байгуулагчид шүүхийн шийдвэрийг үл тоомсорлов уу гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн талууд давж заалдах боломжтой гэдгээр тайлбарлаж байна. Үүнд шүүхийн шийдвэрийг холбогдох талуудад 10-14 хоногийн хугацаанд бичгээр гардуулан өгснөөр шүүхийн шийдвэр баталгаажин талууд давж заалдах өргөдлөө өгөх боломжтой. Талуудын аль нэг нь давж заалдах шатны шүүхэд өргөдлөө өгөхгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөх учиртай учир уралдааныг зохион байгуулж болно гэж үзсэн бололтой.

Энэ дагуу “Дүнжингарав” уралдаан маргааш Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох нь. Уралдааны бүртгэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Өлзий хорооллын дунд сургууль дээр, маргааш Цагаан хөтөлд  үргэлжлэх бөгөөд уралдаан болохоос хоёр цагийн өмнө бүртгэлийг хаах аж.

“ДҮНЖИНГАРАВ 2017” УРАЛДААНЫ ХУВААРЬ: /2017.03.05/

07.00 - Эрлийз дээд нас мордох
09.00 – Азарга мордох
11.30 – Азарга барианд орох
11.40 – Уралдааны нээлт, урлагийн тоглолт
12.10 – Их насны морьд мордох
14.30 – Соёолон насны морьд мордох
17.00 – Цоллох, бай шагнал гардуулах

Ямартаа ч Дүнжингарав уралдаан маргааш болох нь. Харин Хөвсгөл, Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 12-нд товлосон уралдаан болох эсэх нь харин тодорхойгүй байна.

А.Ану

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү 

Шүүх өвөл, хаврын морин уралдааныг түдгэлзүүлэхээр боллоо


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна