• Эхлэл
  • С.Батболд Ардчилсан намд хандан уриалга гаргав

С.Батболд Ардчилсан намд хандан уриалга гаргав

2017/03/04

Нийслэлийн Засаг дарга С.Батболд гуравдугаар сарын 2-нд Баянзүрх дүүргийн Засаг даргаар  Э.Бат-Амгаланг батламжилсныг тус дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эсэргүүцэж суулт зарласан. Сүүлд сүүлдээ цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүсгэхээр байдалд хүрч, өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд цагдаагийнхан суулт зарласан иргэдийг хүчээр тарааж, иргэдийг эсрэг нулимс асгаруулагч хий цацсан гэгдэж буй. Мөн эсрэгээрээ суулт хийж байсан иргэд цагдаа нар руу нунтаг цагаан бодис цацаж байгаа бичлэг сошиалаар тархсан билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ардчилсан намын удирдлагад уриалга хүргүүлжээ.

Уриалгад:

-Би Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг хүлээн авахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн иргэддээ улс төрөөс ангид, зөвхөн хотын хөгжлийн төлөө бодит эрс шийдэмгий алхамуудыг авч хэрэгжүүлнэ хэмээн хэлж байсан. Иймд Монгол Улсын улс төрийн том хүчин болох Ардчилсан намын удирдлага Та бүхэн хий хоосон улс төржилт, зүй бус үйл ажиллагаагаа зогсоож, нийслэл хотынхоо хөгжил, дэвшлийн төлөө хамтдаа зүтгэхийг дахин уриалж байна гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна