“Тунгалаг тамиp”"Мандухай цэцэн хатан" зэрэг олон сайхан киноны дүрээрээ Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн Монгол улсын Ардын жүжигчин А.Очирбат таалал төгслөө.
Тэрээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн.1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчинээр ажиллаж У.Шекспирийн "Ромео, Джульетта" жүжгийн Меркуцио, Ф.Шиллер "Дээрэмчид" жүжгийн Франц Мор, Д.Намдаг "Хярааны хонхорт" жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, "Баавгай дуулах уу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга", "Хүү", "Бригадын дарга", "Бор, Төмөр хоёр" зэрэг жүжгийн зохиол бичсэн Тайз дэлгэцийн алтан үеийн авъяаслаг уран бүтээлчийн төлөөлөл билээ.
Түүний ажил хөдөлмөр,уран бүтээлийг төр засгаас үнэлж 1971 онд МУГЖ, 1988 онд Монгол улсын ардын жүжигчин цол тэмдэгээр шагнаж байв.
Ард түмнийхээ дунд уран бүтээлээрээ мөнхөрсөн та тэнгэрийн орондоо тайван морилох болтугай.
Ум ма ни бад ми хум
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хайрлаж хүндэлдэг бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл байхгүй байна