• Эхлэл
  • С.Оюуны гайхалтай өөрчлөлт

С.Оюуны гайхалтай өөрчлөлт

2017/03/05

УИХ-ын гишүүн асан С.Оюуны стиль, имиждээ өөрчлөлт хийсэн зураг сошиал ертөнцөд шуугиан тарьж байна. Эршүүд, түс тас зантай, төдийлөн их гоёж гангалаад байдаггүй гэгддэг С.Оюуны стилийг DYRBERG/KERN брэндийнхэн ингэж өөрчилжээ.

Дашрамд дурдахад DYRBERG/KERN өнгөрсөн жил сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг брэндийнхээ нүүр царайгаар сонгон, гайхамшигтай зургаар олныг гайхашруулж байсан. Энэ удаад ч улстөрч бүсгүйг нүүр царайгаараа сонгосон нь ийн олны анхаарлыг татаж байна.  

Дани Улсын Dyrberg/Kern брэнд сайжруулсан ган төмрийг IP технологиор өнгөлж, сваровский чулуун шигтгээ болон алмаазны долоо дахь төрөл болох синтетик диамондыг шигтгэж урласан гайхалтай гоёл чимэглэл, цагны хослолоороо алдартай.  Алт, мөнгө бус ган төмөр, хатуулаг биетээр хийсэн гоёл чимэглэл, өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй дизайнтай гэдгээрээ алдаршсан. Dyrberg/Kern брэндийг  “Супер Рубин” компани 2012 оноос Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулж буй. Тэд зөвхөн загвар өмсөгч, жүжигчдийг нүүр царайгаараа тодруулах бус сэтгүүлч, улстөрч бүсгүйчүүдийг брэндийнхээ нүүр царай болгож байгаа нь ийн олны анхаарал татаж байна. Мэдээж Dyrberg/Kern брэндийн, гоёмсог гоёл чимэглэлээс гадна нүүр хувиргагч, стилист, гэрэл зурагчдын ур чадвар гайхалтай хослол COOl

Model: С.Оюун
Stylist: Khaliun Enkhbat
Photography: Update Agency
Make-Up: Salt Make Up Studio
Hair: #Modern_salon

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    arai bishee unendee ontsgui bna
    2017 оны 03 сарын 06
  • Зочин
    Ёстой гоё байна.
    2017 оны 03 сарын 06