УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг хоёрдугаар сарын 21-нд АТГ-аас баривчилж Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэднийг бондын мөнгөтэй холбогдуулж, хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж буй юм.
Сэжигтнүүдийг 72 цагаар саатуулах хугацаа хоёрдугаар сарын 24-ний орой дууссан ч, шүүхийн шийдвэрийн дагуу хорих хугацааг нь 14 хоногоор сунгаад байгаа. Мөн үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар урьдчилан саатуулах байранд өлсгөлөн зарласан гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Тэгвэл Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар өнгөрсөн баасан гариг буюу гуравдугаар сарын 3-нд Нийслэлийн прокурорт хандан батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргажээ. Нийслэлийн Прокурорын газар энэ хүсэлтэд ямар хариулт өгөх нь одоогоор тодорхой байна. Өлсгөлөн зарласан Б.Гарамгайбаатарын биеийн байдал, өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа эсэх талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.
Нэмэлт мэдээлэл:2017.03.06
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорих 14 хоногийн хугацаа энэ сарын 7-ны өдөр буюу маргааш дуусна. Маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг үргэлжлүүлэн хорих уу эсвэл батлан даалтад гаргах уу гэдгийг хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна