• Эхлэл
  • Дуучин Э.Болор-Уянга Дархан хотод

Дуучин Э.Болор-Уянга Дархан хотод

2017/03/08

Дуучин Э.Болор-Уянга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Учралын эгшиг” дуугаараа ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

"Поп дууны сонгодог хэлбэр" хэмээгддэг МУГЖ Д.Жаргалсайхан ая, Ц.Чимэддоржийн үг “Учралын эгшиг” дуу 1987 оны 3-р сарын 8нд анх бичигджээ. Энэхүү гайхамшигтай дуу гайхамшигтэй өвөрмөц чадалтай хоолойтой дуучин Д.Эрдэнэцэцэг агсаны дуулснаар олны чихэнд хоногшсон. .Харин 2004 оны хавар МУГЖ Д.Жаргалсайханы зөвшөөрлөөр дуучин Э.Болор-Уянга дуулсан бөгөөд энэхүү дуугаар нэрлэгдсэн зөвхөн талийгаач Д.Эрдэнэцэцэгт зориулсан хүндэтгэлийн цомог гаргаж байсан. Дуучин Э.Болор-Уянга энэхүү дуундаа  2016 онд шинэчилсэн бичлэг хийлгэсэн бөгөөд Илүү гоё уянгалаг болгон маш сайн чанартай бичлэг хийж ажилласан гитарчин Т.Мөнх-Оргилдоо баярласнаа илэрхийлжээ.

Дашрам дууг Hitone 115227-455 Unimusic 1125227-1455 Skymelody 1501200021315-1555 Doremi 0000007823-319 татаж авах боломжтойг сануулья. Мөн дууг ЭНД дарж үзнэ үү.

Түүнээс гадна дуучин бүсгүй Э.Болор-Уянга эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бүсгүйчүүддээ барих бас нэг сайхан бэлэгтэй байна. Тэрээр гуравдугаар сарын 7,8-нд дуучин МУСТА Н.Оюунчимэгийн хамт “Учралын эгшиг” тоглолтоо Дархан хотод хийх гэж байна. Дарханчууд аа орчлонгийн сайхан бүсгүйчүүдтэйгээ сайхан бүсгүйчүүдийн уран бүтээлээс сонсон сайхан баярлаарай.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна