• Эхлэл
  • ”Монголбанкны эссений тэмцээн”-ий ялагчид тодорлоо

”Монголбанкны эссений тэмцээн”-ий ялагчид тодорлоо

2017/03/09

Монголбанк эдийн засгийн ерөнхий сэдвийн хүрээнд эссе бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгох, Төв банкны тухай мэдлэгийг сайжруулахыг зорьж байна.

2017 оны I улирaлд “Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эссе бичлэгийн уралдааныг2017.01.17-2017.02.13 хооронд зохион байгуулж, нийт 223 материал хүлээн авлаа.

Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах 3 оролцогчийн бүтээл эхний 3 байрт шалгарлаа:

  • I байр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Ганбат (79/100 оноо);
  • II байр: Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн 4 курсын оюутан З.Баасандорж (75.8/100 оноо);
  • III байр: ХБНГУ-д суралцаж буй оюутан Б.Мөнхдалай (75/100 оноо).

Тэмцээнд ирүүлсэн материалуудыг 3 үе шаттайгаар дараах 12 үзүүлэлтийн дагуу шалгаруулж эхний 3 байрыг тодруулсан болно:

 

Ерөнхий шаардлага

Оноо

Цаг бартимтлал

10

Үгийн тоо /800-1000 үг/

5

Бичгийн стандарт /Фонт, үсгийн хэмжээ, маржин.../

5

Асуултад хариулсан байдал

 

Хөгжлийн тодорхойлолт

10

Иргэний оруулах хувь нэмэр

10

Эссений чанар

 

Үг үсгийн алдаа

5

Найруулга зүй

5

Логик дэс дараалал

10

Судалгаа/Тоо баримт ашигласан байдал

10

Энгийн ойлгомжтой байдал

10

Уншихад сонирхолтой байдал

10

Оригиналь санаа

10

Нийт

100

Санхүү, эдийн засгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд иргэдийн өөрсдийн сонирхол, хичээл зүтгэл, оролцоо чухал бөгөөд эссе бичлэгийн уралдаанууд нь үүнийг биелүүлэх нэг үр дүнтэй арга болдог тул Төв банкууд, олон улсын байгууллагууд ийм төрлийн уралдаан тэмцээнийг нийтлэг зохион байгуулдаг. Цаашид "Монголбанкны эссений тэмцээн"-ийг Тѳв банкнаас олон нийтэд хандсан нэр хүндтэй үйл ажиллагаануудын нэг болгохоор зорьж байна.

Энэ удаагийн уралдаанд оюуны бүтээлээ ирүүлсэн оролцогчдод Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ дараа дараагийн удаад зохион байгуулагдах “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эссений тэмцээн” зэрэг уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна